HOST FAMILY - ЗОЧИН ГЭР БҮЛ
Таны гэр бvл илvv сонирхолтой амьдрахыг хvсч байна уу? Энэ зун гадаад хvн гэртээ амьдруулж, тухайн орны соёл заншилтай танилцах боломжийг YFU Mongolia олгож байна.
3 хоног, 7хоног, 14 хоног, 1 сар, 3 сар, 6 сар, 1 жил
YFU-д тавтай морил
YFU анх 1951 онд Дэлхийн II дайны дараа үгүйрэн хоосорсон Герман улсын өсвөр насныханд итгэл найдварын гэрэл болж АНУ-ын конгрессийн санаачлагаар Америк гэр бүлд амьдрах боломж олгож байлаа. Энэ бол эрх чөлөөт, тогтвортой эерэг нийгмийг цогцлоон бүтээх боломжтойг нүдээр харуулж итгэл өгөх явдал байсан юм. Үүнээс хойш бусад улс орнууд YFU-ийн зорилгод нэгдэж үйл ажиллагаа илүү соёлын ялгааг зөөллөх, энхтайваны чиглэлтэй болсон билээ. Монгол улсын YFU байгууллага 2004 онд үүсч анхны сурагчдаа ХБНГУ-руу сольж байв. Түүнээс хойш Франц, Итали, АНУ, Хятад, Аргентина, Швед, Недерланд, Бельги, Чили, Эстониа, Финланд, Япон, Солонгос гэх мэт 50 гаруй оронруу Монгол сурагчдаа явуулах боломжтой болсон юм.
Улс хоорондын соёлын солилцоо нь улс үндэстнүүдийн харилцан ойлголцолд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг гэсэн үзэл санааны үүднээс YFU байгууллага хөгжиж ирсэн. Энэхүү хамтын ажиллагаанд оролцсноор гадаад айлд амьдарч, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож бие дааж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх, өөрийгөө хөгжүүлэх, бие хүний хувьд төлөвших, хэлний мэдлэгтэй болохоос гадна ирээдүйн ажил амьдралдаа хэрэг болох чадвар, туршлагыг олж авдаг. Энэхүү үйл ажиллагаанд нэгдэснээр танай гэр бүлд өөр орны соёл уламжлалтай хүн хүрэлцэн ирж амьдрах ба та бүхэн түүнд өдөр тутмын энгийн үйлдлээрээ Монголчууд бид хэрхэн аж төрдөг, хэрхэн үр хүүхдээ өсгөдөг, настан буурлуудаа хэрхэн хайрлан хүндэтгэж халамжилдаг болон өдөр тутамдаа хийдэг энгийн зүйлсийг харуулж, мөн зочныхоо улс орны тухай асуун танилцаж, улс хоорондын соёл заншлын ялгааг таньж мэдэн дасан зохьцоход нь дэмжээрэй. Мөн та өөрийн гэр бүлийн гишүүдээ өөр орны соёл заншилтай танилцахад тусалж, шинэхэн зочиноо гэр бүлийн гишүүн мэт хүлээн авч, Монгол орныхоо тухай мэдээлэл харамгүй өгч хамтдаа сонирхолтой, мартагдашгүй дурсамж дүүрэн, насан туршийн нөхөрлөл үүсгэхийг хүсье

Зочин гэр бүл гэж юу вэ?
“Соёлын солилцоо” хөтөлбөрийн хамгийн чухал суурь нь зочин гэр бүл юм. Зочин гэр бүл бол улс орныхоо тухай зөв мэдээлэл өгч, хүрэлцэн ирж буй зочинд анхаарал тавин, өөрийн гэртээ амьдруулж, хамтдаа хооллож халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн үр хүүхэд, ах эгчийн адил хайрлан халамжлах үүрэгтэй сайн дурын гэр бүл юм. Эдгээр гэр бүлийг YFU -ийн олон улсын стандартыг баримтлан сонгодог ба гол зорилго нь Монголын энгийн өдөр тутмын амьдралыг өөр орны хүнд үзүүлж, тайлбарлан ойлгуулж, өөрийнхөө хүүхдүүдэд мөн адил соёлын ялгааг таньж мэдүүлэх юм. Түүнчлэн сайн дурын гэр бүлд ямар нэгэн төлбөр төлдөггүй бөгөөд байр, хоолны зардлыг зочин айл хариуцдаг. Зочилж буй хүн ч бас тэднийг өөрийн гэр бүлийн гишүүд адил хайрлаж, хамтдаа үйл ажиллагаанд оролцож, чин сэтгэлээсээ хандаж өөрийн улс орны тухай мэдээлэл өгч маш олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээдэг.
|
Яагаад зочин гэр бүл болох хэрэгтэй вэ?
Зочин гэр бүл гэх ойлголт нь монголчуудын хувьд нийтлэг биш боловч энэ нь бидний соёл уламжлалаа энгийн ахуй амьдралаараа бусдад ойлгуулан таниулах сайхан боломж ба танай гэр бүлийн гишүүд өөр орны соёл, түүхтэй танилцаж, тухайн орны хүмүүстэй харилцан ойлголцох боломж болдог.
Монгол орныхоо болон зочин нутгийн тухай илүү их мэдлэгтэй болж илүү олон улсын соёлд сонирхолтой болж эх орноо өөр нүдээр харж хайрлан биширч, эх оронч сэтгэлтэй болдог.
Өөр орны хүн гэртээ хүлээн авснаар зөвхөн хөтөлбөрийн хугацаанд хамт амьдарч мартагдашгүй дурсамж бүтээгээд зогсохгүй цаашдын насан туршийн нөхөрлөлийг бүтээн харилцааны шинэ гүүр нээгддэг.
Гадаад хүн гэртээ авснаар гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг ихсэж гэр бүл халуун дулаан уур амьсгалтай болж хүүхдүүдтэйгээ илүү ойр ярилцах боломж гардаг.
Зочин гэр бүлийн хүүхдүүдийн хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлж хэл, соёлын мэдлэгээ дээшлүүлэх боломж гардаг.
Бид зочин болон гэр бүлээ сонгохдоо ажил мэргэжлийн салбар, сонирхлоор нь аль болох хооронд нь тохируулан уян хатан байдлаар сонгодог. Ингэснээр зочин гэр бүл өөрсдийн сонирхол болон ажил мэргэжлээр ойролцоо зочинтой болж өдөр тутмын амьдралын хэв маяг болон ажлын туршлагаа хуваалцах, шинэ санаа олж авах боломжтой.
Мөн та зочин гэр бүл болсноор Дэлхийн иргэн гэдэгээ илүү мэдэрч, олон орны найз нөхөдтэй болж, дэлхийн аль ч оронд очсон YFU-ийн зочин гэр бүлүүд болон сайн дурын хүмүүстэй холбогдох боломжтой юм.

Зочин гэр бүл болсоноор ямар хариуцлага хүлээх вэ?
Зочин гэр бүлийн хариуцах зардал:
Өдөр тутам иддэг хоол, цай
Гэртээ боломжтой бол нэг өрөө гаргаж өгөх, эсвэл өрөөгөө хамтран хэрэглэх боломжоор хангах
Доорх зардлыг зочин гэр бүл хариуцахгүй:
Хувцас худалдан авах
Халаасны мөнгө
Дугуйлан секцийн төлбөр
Унааны зардал
Хувиараа хийх аяллын зардал
Утасны төлбөр
Санамж:
1. Гэр бүлийн шинэхэн гишүүндээ өөрийн гэрийн хаяг, утас, гар утасны дугааруудыг цээжлүүлэх, баталгаатай газар бичүүлж хадгалуулаарай.
2. Гэрийнхээ хавиар хамт явган явж ойр зуурын дэлгүүр, хажуу хавийн зам, автобусны буудлыг зааж өгөөрэй. Мөн төөрсөн тохиолдолд ойр хавьд баримжаа болох байшин, барилга, зоогийн газар, түүх соёлын ач холбогдолтой газрыг заан өгч, тэндээс танай гэрийг хэрхэн баримжаалан олохыг зааж өгөхийг хичээгээрэй.
3. Нэгэнт монгол найз нөхөдтэй болсон бол, гэртээ авчрах, гэрээс хол явах, гадагш гарахдаа та бүхнээс асуух, зөвшөөрөл авах ёстойг сануулаарай.
4. Монголд гэр бүлийн гишүүдийн хоорондын харьцаа - эцэг эх, хүүхдүүдийн хоорондын харьцааны талаар ойлгуулаарай. Зочныхоо зан үйлээс таалагдахгүй байгаа зүйлийг шууд хэлж ойлгуулахаас гадна танай гэрт тухайн зочины соёлд нь харшилж буй зүйл байвал ойлгож хүндлэхийг хичээгээрэй.
5. Зочин тань даатгалтай тул аливаа гэмтэл, осол тохиолдоход эмнэлэг, түргэн тусламж дуудах ба түргэн тусламжийн байгууллагад хэрхэн хандах арга замыг нь зааж өгөөрэй.
6. Зочиноо хүлээн авахаас өмнө гэр бүлээрээ хамтдаа Герман орны тухай, мөн ирж буй хүнийхээ тухай мэдээллийг уншиж танилцаарай.

Нийтлэг асуултууд:
-Юу иддэг юм бол оо?, Ямар хоол хийж өгөх вэ?
Танай гэр бүл өдөр тутам юу иддэг вэ? Тэр хоолоо л хийж идэхэд болно. (Гурилтай шөл, Будаатай хуурга, Цуйван, Банштай цай, Бууз, Хуушуур, Бантан...) Гэр бүлийнхээ шинэхэн гишүүнээ уриалж хамтдаа хоолоо хийж идвэл зугаатай байх болно. Гэвч харшилтай хүнсний бүтээгдэхүүнийг нь хэрэглэхээс зайлсхийгээрэй.
-Гэртээ заавал илүү өрөө гаргаж өгөх хэрэгтэй юу?
Хэрэв танайд илүү өрөө гаргах боломжтой бол их сайн, хэрэв боломжгүй бол өрөөгөө хувааж хэрэглэх, унтаж амрах боломжтой байх хэрэгтэй.
-Ямар хэлээр ярих вэ?
Англиар эсвэл Герман хэлээр ойлголцоорой. Монгол хэлний хичээлд суусан болов ч сайн ярьж чадахгүй, тиймээс Монгол хэл сурахад нь туслаарай.
-Бид нар зочиноо үйл ажиллагаанд оролцоход нь хүргэж өгөх үү?
Хүргэж өгвөл сайн. Хийх зүйлсийн байрлал ихэвчлэн хотын төвөөр байгаа тул зааж өгөөд явуулахад болно.
Зөвлөх ажилтан гэж юу вэ?
Энэ нь дүүрэг тус бүрийг хариуцан ажилладаг зөвлөх ажилтан бөгөөд энэ ажилтан танай зочин болон гэр бүл хоорондын харилцааг зохьцуулж харилцан ойлголцоход туслах болно.
Энэхүү танилцуулгыг бэлтгэхэд хэрэглэсэн зургууд дээрх солилцооны сурагчид болон зочин гэр бүлүүддээ талархал илэрхийлж байна!

Сэтгэгдлүүд:
- Манайх гэр бүлээрээ гадаадаар аялаж бусад орны соёл уламжлал ямар байдаг тухай мэдэхийг үргэлж хүсдэг. Өнгөрсөн өвөл бид хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор Аргентина улсаас зочин авч байлаа. Зочиндоо мэдээлэл өгөхийн тулд Монгол орныхоо тухай илүү их таньж мэдэж, олон сайхан дурсамжтай өнгөрсөн бөгөөд зөвхөн хэлний мэдлэг сайжраад зогсохгүй Аргентина улсын тухай мэдээлэлтэй болсон байсан. Бид түүнээс олон зүйл сурч, олон сонирхолтой зүйлс бас заасан гэж бодож байна.
- Би Монголд очоод гайхамшигтай хүмүүстэй учирсан юм. Миний зочин гэр бүлийнхэн надад яг л төрсөн гэртээ байгаа мэт сэтгэгдэл үлдээж, бид гайхамшигтай нөхөрлөл үүсгэсэн. Тэд надад сүүтэй цай бас бууз хийхийг зааж өгсөн нь үнэхээр сонирхолтой байсан. Би дахин Монгол гэр бүлийнхэндээ очно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
- Манай охин YFU-ийн “Сурагч солилцоо” хөтөлбөрөөр АНУ-руу явахаас нь өмнө гадаад хүнтэй харилцаж гадаадаар ярих бэлтгэл болгох зорилгоор Герман хүн гэртээ авч байсан. Үнэхээр үр дүнтэй байж хамтдаа элчингийн ярилцлага гэх мэт зүйлст бэлдэж цагийг зугаатай өнгөрүүлсэн. Удалгүй элчинд виз мэдүүлэхдээ сандарч тэвдэлгүй өөрийгөө илэрхийлж байлаа. Бид тэр Герман охинтойгоо одоо ч холбоотой байдаг.
- Би сургуульдаа англи хэл олон жил сурсан мөртлөө яг гадаад хүнтэй ярих гэхээр гацчихдаг байлаа. Гадаад хүн гэртээ хүлээн авснаар миний нүүр хагарч өөртөө итгэлтэй өөрийгөө илэрхийлэх чадвар маань дээрдсэн гэж би боддог.
- Би үргэлж л гадаад явах их сайхан гэж боддог байлаа. Зочин гэр бүл болсноор Монгол улсаа өөр нүдээр харах шиг л болсон. Ийм агуу түүх соёлтой, онгон дагшин байгалиараа бахархах хүсэл төрдөг юм байна лээ.
- Миний хувьд маш их зориг гарган Монгол улсыг зорьсон. Учир нь манай улсад Монголчуудын тухай мэдээлэл төдийлэн байдаггүй юм. Миний зорилго бол зочид буудалд бууж аялал жуулчлал хийх биш харин хөдөөний энгийн гэр бүлд амьдарч малчин хүмүүсийн тухай таних явдал байлаа. Миний зочин гэр бүл их ажилсаг, сайн хүмүүс санагдсан. Өдөр бүр хийж буй үнээ саах, хонинд явах гэх мэт зүйлс нь надад онцгой сонирхолтой санагддаг байлаа.