YFU - гийн зорилго
YFU (Youth For Understanding) нь өсвөр үеийнхэнд өөрчлөгдөн шинэчлэгдэж, улс үндэстнүүдийн хоорондын харилцан хамаарал өдрөөс өдөрт нэмэгдэж буй дэлхий ертөнцөд өөрийгөө сорин амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь тус дэм болох үндсэн зорилготой. Энэ утгаараа YFU-гээс хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн зорилго зөвхөн өөр нэгэн улсад очиж тухайн орны соёл, заншилтай танилцан гадаад хэлний мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр хязгаарлахгүй илүү өргөн утгыг агуулдаг.
15-18 насныхныг гадаад орны соёл, ахуй орчинд дасан зохицох чадвартай, олсон мэдлэг, туршлагаа дүгнэн цэгнэх түвшинд хүрсэн байдаг гэж үзэн YFU-гийн хөтөлбөрт хамруулдаг.
YFU-гийн үйл ажиллагаанд тус байгууллагын эрхэм зорилго, зорилтуудыг дэмждэг сайн дурынхан, YFU-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан төгсөгчид ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
- YFU нь улс үндэстэн хоорондын харилцан ойлголцол, энх тайвныг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг.
- YFU-гээс хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд нь өөр өөр соёл, зан заншилтай хүмүүсийг хооронд нь уулзуулан, харилцан бие биеэ ойлгож эвтэй найрсаг хамтран амьдрах арга замыг нээж өгдөг.
- Гадны соёл, амьдрал ахуйтай танилцах явцад үндэснийхээ уламжлал, зан заншлын талаар эргэцүүлэн бодож харьцуулалт хийн эх орон, өв уламжлалаа илүү үнэлэн дээдэлдэг болдог.
- Өсвөр үеийнхнийг өөр соёл, амьдралын хэв маягтай хүмүүст хүндэтгэлтэй, хүлээцтэй ханддаг болгохыг эрмэлздэг.
- YFU нь өсвөр үеийнхэнд өөрийгөө хөгжүүлэхэд нь тус дэм үзүүлэхийг эрмэлздэг.
- YFU-гийн хөтөлбөрт оролцогчид нь өөрсдийн туршлага дээр тулгуурлан аливааг дүгнэн цэгнэх, өөртөө болон бусдад шүүмжлэлтэй хандах чадвартай болдог.
- Нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа илүү ухамсарлан ойлгодог.
- Солилцооны хөтөлбөрт хамрагдсан өсвөр насныхны бие даах чадвар, өөртөө итгэх итгэл дээшилдэг.
- Ижил соёл, заншилтай төдийгүй өөр соёл, хэл бүхий хүмүүстэй харилцах чадвар нь нэмэгддэг.