YFU MONGOLIA

  • Нүүр
  • YFU гэж юу вэ?
    • YFU - гийн түүх
    • YFU - гийн зорилго
    • Бидний тухай
  • Сурагч солилцоо
    • Улсууд
  • Зочин гэр бүл болох
  • Volunteer
  • Асуулт Хариулт
  • Тэтгэлэг
  • Холбоо барих
  • Нүүр
  • YFU гэж юу вэ?
    • YFU - гийн түүх
    • YFU - гийн зорилго
    • Бидний тухай
  • Сурагч солилцоо
    • Улсууд
  • Зочин гэр бүл болох
  • Volunteer
  • Асуулт Хариулт
  • Тэтгэлэг
  • Холбоо барих
Picture
YFU-гийн түүх анх 1951 онд АНУ-д эхэлсэн юм. Дэлхийн II дайны дараа Герман орныг нөмөрсөн сүйрэл, үгүйрэл хоосрол нь тус улсын өсвөр үеийнхэнд нэн хүндээр туссан байв. Ийм нөхцөлд Германы өсвөр үеийнхэнд АНУ-ын соёл, амьдрал ахуйтай биечлэн танилцах боломж олгосноор тэдэнд ирээдүйдээ итгэх итгэл төрүүлж, эх орноо сэргээн босгож шинэ замаар хөгжүүлэх, улмаар Америк шиг ардчилсан улс болгох урам зоригийг төрүүлнэ гэж үзэж байжээ. Энэ тухай анхны санааг АНУ-ын Засгийн газрын нэгэн гишүүн дэвшүүлсэн бөгөөд түүнийг нь АНУ-ын Төрийн департамент талархан дэмжсэн байна.        

Энэхүү хөтөлбөрт хамрагдах залуусыг 15-18 насныхны дундаас сонгож авч байжээ. Учир нь тухайн үед энэ насныхан Германы нацист залуучуудын байгууллагаар дамжаагүй үлдсэн нийгмийн бүлгийн насны хувьд хамгийн ахмад нь байв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад чухамхүү энэ насны залуус өөр улс орны орчин, танихгүй гэр бүл, нийгмийн хүрээлэлд дасан зохицохдоо бусад насныхнаас хамгийн тохиромжтой болох нь практик туршлагаар нотлогджээ.
Дэтройт, Мичиган, орон нутгийн болон шашны байгууллагууд анхны герман хүүхдүүдийг америк айлуудаар сайн дурын үндсэн дээр тараан хуваарилах ажилд тусалж байв. Багш, нийгмийн ажилтны мэргэжилтэй Шашны зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан др. Р. Андресен энэхүү ажлыг удирдан зохион байгуулж байв. 

1952 онд тус Зөвлөлд хөтөлбөрийг бие даан албан ёсоор хариуцан хэрэгжүүлэх эрхийг олгожээ. Энэ үеэс эхлэн тус байгууллага Youth for Understanding (YFU) нэрийг зүүх болсон байна.  Хатагтай Андресен тус байгууллагын гүйцэтгэх захирлаар 20 гаруй жил ажиллажээ. 
1955 онд Америкаас анхны хүүхэд залуусын хэсэг зуны амралтаараа 10 долоо хоногоор Европ руу аялсан байна. Эдгээр залуусыг уг хөтөлбөрт хамрагдаад АНУ-аас эх орондоо эргэж ирсэн герман үе тэнгийнхэн, тэдний эцэг эхийн тусламжтайгаар айлуудад хуваарилан байрлуулжээ.

           YFU-гийн сонирхолтой түүхийн талаар илүү мэдээлэл англи хэл дээр авахыг хүсч байгаа бол ЭНД дарна уу. 

Хамтрагч байгууллага

Goethe Institut
Alliance Française

Холбоо барих

Утас: +976 86008800
Email: info@yfu.mn

Хаяг: Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 2 давхарт Токио, Лондон өрөөнүүд
Picture
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. MВайФЮ ТББ © 2019 он Powered by О.Бат-Эрдэнэ