Хөтөлбөрийн бүртгэл, хугацаа ямар байдаг вэ?
Жил бүрийн 1 болон 8-р сард сурагчид зорьсон оронруугаа нисдэг ба хамгийн багадаа 5 сарын өмнө бүртгүүлсэн байх хэрэгтэй. Ийнхүү 5 сарын турш шинэ орчинд дасан зохьцох бэлтгэл хийх нь хөтөлбөрийг үр дүнтэй байлгах үндэс болдог. Хөтөлбөрийн хугацаа хагас жил эсвэл нэг жил үргэлжилдэг.
АНУ-руу 1 жил 10400$ болно. Үүнд:
Жил бүрийн 1 болон 8-р сард сурагчид зорьсон оронруугаа нисдэг ба хамгийн багадаа 5 сарын өмнө бүртгүүлсэн байх хэрэгтэй. Ийнхүү 5 сарын турш шинэ орчинд дасан зохьцох бэлтгэл хийх нь хөтөлбөрийг үр дүнтэй байлгах үндэс болдог. Хөтөлбөрийн хугацаа хагас жил эсвэл нэг жил үргэлжилдэг.
- Хотоо сонгох боломжтой юу?
- Хүүхдийг ямар шалгуураар авдаг вэ?
- Сурагч солилцоо хөтөлбөрт хамрагдмаар байгаа ч 18 нас хэтэрсэн бол болох уу?
- Хэлний мэдлэггүй бол яах вэ? Хэлний курс бий юу?
- АНУ Хөтөлбөрийн төлбөр хэд вэ? Юу юу багтсан байдаг вэ?
АНУ-руу 1 жил 10400$ болно. Үүнд:
- Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгал /АНУ-ын Dr. Walter GmbH даатгалын компанид даатгуулна/
- Хүрэлцэн очсон даруйд зохион байгуулагддаг солилцооны сурагчдад чиг баримжаа олгох 3-5 хоногийн семинарын зардал
- Хөтөлбөрийн дунд үед зохиогдох олон орны сурагчдын туршлага солилцох 3-5 хоногийн семинарын зардал
- Хөтөлбөрийн төгсгөлд зохиогдох олон орны сурагчдын үдэлтийн 3-5 хоногийн уулзалтын зардал
- Дээр дурьдсан семинаруудын байрлах газар, хоол, оролцохын тулд хот хооронд зорчих тээврийн зардал
- Хөтөлбөрийн хугацаанд сурагчийн амьдрах гэр бүлийг сонгохтой холбоотой зардал
- Ахлах сургуулийг сонгохтой холбоотой зардал
- Сурагчид шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, зохион байгуулалтын зардал
- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн сурагчийн гэртэй ойр байрладаг, зочин гэр бүлээс гадна сурагчид шаардлагатай үед туслахад бэлэн байх зөвлөх асрагчийн зардал
- Сурагчдыг угтаж авах, үдэхтэй холбоотой зардал
- Визний хураамж, SEVIS fee 380 USD
Яагаад YFU ?
• Монгол дахь YFU байгууллагыг төгсөгчид өөрсдөө байгуулсан
• Нийт 50 гаруй оронд үндэсний YFU байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
• Ашгийн төлөө бус
• Хүлээн авч буй олон улсын хамтрагч байгууллагууд "Сурагч солилцоо" хөтөлбөрийн 68 жилийн арвин туршлагатай
Ямар шалгуураар сурагчдыг сонгож авдаг вэ?
Хөтөлбөрт оролцогчийг сонгохдоо олон улсын хэмжээнд мөрддөг YFU-гийн шалгууруудыг иш үндэс болгодог.
Үүнд:
Эрүүл байх
- 15-18 насны байх
Зөвхөн гадаад хэл сурах төдий бус тухайн орны соёл, уламжлал, зан заншилтай танилцах хүсэл эрмэлзэлтэй байх
Дасал болсон Монголын өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчилж шинэ орчинд зохицон амьдрахад бэлэн, ийм хүсэл зориг дүүрэн байх хэрэгтэй.
Ямар хөтөлбөрүүд байдаг вэ?Нэг жилийн хөтөлбөрийн төрлүүд
- Нэг хичээлийн жилийн хөтөлбөр
- Хагас жилийн хөтөлбөр
- Эдгээрээс олон жилийн уламжлалтай нэг хичээлийн жилийн хөтөлбөр голлох байр суурь эзэлдэг.
Зун эхэлдэг хөтөлбөр:
Нисэх хугацаа: Жил бүрийн 8-р сар
Үргэлжлэх хугацаа : 11 сар
Насны хязгаар : 15-18
Өвөл эхэлдэг хөтөлбөр
Нисэх хугацаа: Жил бүрийн 1-р сар
Үргэлжлэх хугацаа : 11 сар
Насны хязгаар : 15-18
Хувийн хэрэглээнд хичнээн хэмжээний зардал гарна гэж төлөвлөх вэ?
Тухайн сурагчийн санхүүгийн боломж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг зуршил зэргээс хамааран хүүхэд бүрийн зардал өөр байдаг. АНУ-руу сард 150-250 USD орчим, ХБНГУ-руу сард 100 евро орчим гэх мэт
Ямар зардлыг сурагч өөрөө хариуцах вэ?
- Гадаад паспорт
Гаалийн татвар, илүү тээсэн ачааны үнэ
Сурагчийн хувийн хэрэглээний мөнгө
Сургууль руугаа ирж очиход шаардлагатай нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөнгөлөлтийн билетийн үнэ
Хувиараа хийх аяллын зардал
Даатгалын сангаас олгодоггүй эмнэлгийн үйлчилгээний төлбөр, эмийн зүйл, нүдний шил гэх мэт зардал