Б.Наранцэцэг
Монголын YFU байгууллагын УЗ-ийн дарга, Боловсролын зөвлөх Ч.Даваасүрэн
Монголын YFU байгууллагын Орос-Монгол "Сурагч солилцоо" хөтөлбөрийн зөвлөх ажилтан |
O.Бат-Эрдэнэ
Монголын YFU байгууллагын УЗ-ийн гишүүн, IT Ч.Цэвээндарь
Монголын YFU байгууллагын Завхан аймаг дахь төлөөлөгч |
Монголын YFU Холбоооны зорилго
Улс үндэстнүүдийн хоорондын соёлын харилцаа, харилцан ойлголцолд хувь нэмэр оруулах, Монголын өсвөр үеийнхнийг бусад улс орны түүх, соёлтой танилцуулан даяаршлын эрин үед амьдрах чадвартай бие хүн болгон төлөвшүүлэхэд Монголын YFU Холбооны эрхэм зорилго оршино.
Улс үндэстнүүдийн хоорондын соёлын харилцаа, харилцан ойлголцолд хувь нэмэр оруулах, Монголын өсвөр үеийнхнийг бусад улс орны түүх, соёлтой танилцуулан даяаршлын эрин үед амьдрах чадвартай бие хүн болгон төлөвшүүлэхэд Монголын YFU Холбооны эрхэм зорилго оршино.
Монголын YFU Холбоо
Бид анх 2004/2005 оны хичээлийн жилд хоёр сурагчийг ХБНГУ-д нэг жилийн хөтөлбөрт хамруулан үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Байгууллагыг Монголд анх үүсгэн байгуулах санааг гаргасан Баярхүүгийн Мэлмүүн нь 2000/2001 оны хичээлийн жилд ХБНГУ-аас Финлянд улсад YFU-гийн нэг жилийн хөтөлбөрөөр суралцахдаа тус байгууллагын тухай ойлголт авч, түүнээс хэрэгжүүлдэг хөтөлбөрийн үр өгөөж, давуу талыг өөр дээрээ мэдэрсний үндсэн дээр үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох болжээ. Тэрээр Монголын үе тэнгийнхэндээ уг хөтөлбөрт хамрагдах боломж нээхийг чухалчлан үзэж хэсэг нөхдийн хамт байгууллагын эх суурийг тавьсан билээ. Одоо Б.Мэлмүүн нь Хамбургийн Их сургуульд философи, улс төр судлал, эдийн засгийн чиглэлээр суралцахын зэрэгцээ Германы YFU-гийн Хессен, Райнланд Пфальц, Заарланд муж улсуудыг хамарсан салбар зөвлөлийн ерөнхий зохицуулагч, Мөн Монгол улс дахь YFU байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Монголын YFU холбоо нь Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Тус байгууллагын шугамаар суралцсан өсвөр үеийнхэн, тэдний эцэг эх, найз нөхөдтэй нь байнгын эргэх холбоотой байж байгууллагынхаа үзэл санааг түгээн дэлгэрүүлж үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэж байх үүднээс энэхүү нэрийг оноож өгсөн болно. Бид үргэлж байнгын холбоотой байж мэдээллээ харилцан солилцож бие биеэ дэмжих боломжтой болох юм.