STUDY ABROAD - ГАДААДАД СУРАХ
ОЛОН УЛСЫН СУРАГЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХАД
Солилцооны сурагчид тавигдах шаардлага:
• Хөтөлбөр эхлэх үед 15 -18 насны байх • Нээлттэй, дасан зохицох чадвартай, бие даасан • Хэлний мэдлэг: тухайн орны хэлийг сурах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй байх, тухайн орны хэлний мэдлэг огт байхгүй бол англи хэлний ELTIS 212 оноотой дүйцэхүйц хэлний мэдлэгтэй байх • Сурлага 80B - ээс дээш байх |
Монгол дахь үйл ажиллагааны дараалал:
|
Төгсөж ирсэний дараа:
|
Сурагч солилцоо хөтөлбөр
Сурагч солилцоо хөтөлбөр нь YFU-ийн гишүүн 50 гаруй орноос өөрийн хүссэн улсаа сонгон 6 сар эсвэл 1 жилийн хугацаатай энгийн ахлах сургуульд сурч тухайн орны энгийн гэр бүлд амьдрах 15-18 насныханд зориулсан соёлын солилцооны хөтөлбөр юм.
YFU Mongolia байгууллага Монгол улсаас Олон улсын солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагч хүүхдүүдийг бэлтгэх ба эцэг эхчүүдэд хөтөлбөрийн тухай бодитой, дэлгэрэнгүй мэдээлэл өгч Монгол хүүхдийн хувьд очоод хөтөлбөрөө үр дүнтэй байлгахад зааварлан шаардлагатай бичиг баримтад зөвлөгөө өгдөг. Гадаадад очоод хамт амьдрах зочин гэр бүлийг болон сурах сургуулийг сонгож хүүхдийг зорьсон орондоо найдвартай амьдрах сурах бүхий л хугацаанд дэмжиж, идэвхжүүлж ажилладаг. Монголоос явахаас өмнө өмнөх солилцооны сурагчидтай уулзаж зөвлөмж авах нь хөтөлбөрийн үр дүнд өндөр нөлөөтэй байдаг. Виз авах процесс улс улсаас шалтгаалан өөр байдаг ба тухайн орны элчин сайдын яамны визийн хэлтсийн заавраар материал бүрдүүлнэ.
Сурагчид зорьсон орны онгоцны буудал дээр буухад YFU -ийн ажилчид тосч аван чиг баримжаа олгох бэлтгэл Семинарт хүргэдэг ба энэхүү Семинарт орон орноос ирсэн сурагчид хоорондоо танилцаж, шинэ найз нөхөдтэй болж, дуулж бүжиглэж тоглож өөр өөрсдийн орноо сурталчилж, сонирхолтой мэдээлэл солилцдог. Энэхүү арга хэмжээний зорилго нь шинэ орчины сургууль, түүний дүрэм, зочин айлдаа хэрхэн цагийн хуваарь мөрдөж сурах, хичээлийн агуулга, шалгалт, мөн хэрхэн суралцах талаар зааварчилгаа өгөхөд оршино. Семинар дуусахад ажилчид хүүхдүүдийг тус тусын зочин айлд нь хүргэх галт тэргэнд суулгах ба зочин гэр бүл нь тосч авдаг. Муж бүрт сурагчдыг хариуцсан туршлагатай ажилтан ажилладаг бөгөөд 2 сар тутам гэрт нь ирж сурагчтай уулзаж ярилцаж, шаардлагатай үед хэрэгтэй мэдээллийг өгч асуудлыг шийдэхэд тусладаг.
Зочин гэр бүл бол 1 жилийн турш сурагчийг өөрийн гэртээ амьдруулж, хамтдаа хооллож халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн үр хүүхдийн адил хайрлан халамжлах үүрэгтэй сайн дурын гэр бүл юм. Эдгээр гэр бүлийг YFU -ийн олон улсын стандартыг баримтлан сонгодог ба гол зорилго нь өөрийн орны соёл заншлыг өдөр тутмын ахуй амьдралаараа өөр орны хүүхдэд ойлгуулж, өөрийнхөө хүүхдүүдэд мөн адил соёлын ялгааг таньж мэдүүлэх юм. Түүнчлэн сайн дурын гэр бүлд ямар нэгэн төлбөр төлдөггүй бөгөөд байр, хоолны зардлыг бүгдийг нь зочин айл хариуцдаг тул YFU -ийн үйл ажиллагаанд сайн дурын зочин айлууд маш чухал үүрэгтэй. Очиж буй сурагч ч бас тэднийг эцэг эхийн адил хайрлаж, хамтдаа үйл ажиллагаанд оролцож, чин сэтгэлээсээ хандсанаар маш олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээдэг. Сурагчдын эцэг эхийн хувьд Монголоос онлайнаар холбогдож хүүхэдтэйгээ, зочин айлтай нь холбоотой байх боломжтой.
Солилцооны хөтөлбөрийн үеэр та бусад өсвөр насны хүүхдүүдийн адил сургуульд явах болно. Сургуулиас нь хамааран та өглөөнөөс өдрийн цайны цаг хүртэл эсвэл үдээс хойш хүртэл ч хичээлтэй байж болно. Зарим сургуулиуд нэмэлтээр спортын эсвэл чөлөөт цагаа өнгөрөөх арга хэмжээнүүдийг санал болгодог. Сургууль бол найз нөхөдтэй болох, хэлнийхээ ур чадварыг сайжруулах хамгийн тохиромжтой газар. Сурагчийн нас, хэлний мэдлэг, дүнгийн үзүүлэлт гэх мэтээс шалтгаалан ангид хуваарилдаг.
Ихэнхи залуучууд чөлөөт цагаараа өөрийн сонирхолын клубуудад хамрагдахын зэрэгцээ спортоор хичээллэдэг. Мэдээж өсвөр насныхан найзуудтайгаа уулзаж, кино үзэж, сонирхлын дагуу дугуйланд явцгаадаг.
YFU таныг хөтөлбөрийн хугацаа дуусч Монголд буух хүртэл бүхий л хугацаанд холбоотой байж жилийн турш анхаарал тавин ажилладаг. Зочин айлтай ойр амьдрах зөвлөх асрагч томилогдон ажиллах болно. Тэрхүү бэлтгэгдсэн сайн дурын зөвлөх ажилтан нь сурагч тантай тогтмол уузаж, аливаа асуудлыг шийдвэрлэхэд тань туслаж хөтөлбөрийн хугацааг илүү үр дүнтэй байлгах тал дээр дэмжин ажилладаг. Эдгээр зөвлөхүүд өмнө өөрсдөө солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан тул сурагч таныг ойлгох тал дээр мэдрэмжтэй байдаг.
Солилцооны хөтөлбөр дууссан ч та бусад орны YFU байгууллагуудад дадлага хийх боломжтой бөгөөд тухайн орны дадлагын ажилтны шаардлагад тэнцсэн байх шаардлагатай.
Хэрэв та солилцооны сурагч болохоор шийдсэн бол энд дарж бүртгүүлээрэй.