Швейцар дахь "Сурагч солилцоо" хөтөлбөрийн тухай
Швейцар нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Швейцар улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштайн улсуудтай хиллэдэг. Швейцар нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан. Дэлхийн хамгийн баян чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудын нэг болох Швейцар улсын боловсролын систем, хэл соёл уламжлалтай танилцах боломжийг “Сурагч солилцоо” хөтөлбөр Монгол сурагчиддаа олгож байна.
Хөтөлбөрийн үйл явц
Швейцар улсруу 15-18 насны хүүхэд "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдах ба 11 сарын хугацаагаар ахлах сургуульд сурдаг. Жил бүрийн 1 сард эсвэл 8 сард нисдэг. Хэдэн сард нисэх болон аль улсруу нисэхээ өөрөө сонгож болно. /нисэх хугацаанаас хамгийн багадаа 6 сарын өмнө бүртгүүлнэ/
|
Зочин гэр бүл
Зочин гэр бүл бол жилийн турш сурагчийг өөрийн гэртээ амьдруулж, хамтдаа хооллож халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн үр хүүхдийн адил хайрлан халамжлах үүрэгтэй сайн дурын гэр бүл юм. Эдгээр гэр бүлийг YFU -ийн олон улсын стандартыг баримтлан сонгодог ба гол зорилго нь өөрийн орны соёл заншлыг өдөр тутмын ахуй амьдралаараа өөр орны хүүхдэд ойлгуулж, өөрийнхөө хүүхдүүдэд мөн адил соёлын ялгааг таньж мэдүүлэх юм. Түүнчлэн сайн дурын гэр бүлд ямар нэгэн төлбөр төлдөггүй бөгөөд байр, хоолны зардлыг зочин айл хариуцдаг тул YFU -ийн үйл ажиллагаанд сайн дурын зочин айлууд маш чухал үүрэгтэй. Очиж буй сурагч ч бас тэднийг эцэг эхийн адил хайрлаж, хамтдаа үйл ажиллагаанд оролцож, чин сэтгэлээсээ хандсанаар маш олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээдэг. Сурагчдын эцэг эхийн хувьд Монголоос онлайнаар холбогдож хүүхэдтэйгээ, зочин айлтай нь холбоотой байх боломжтой.
Швейцарт бүтэн жил болон хагас жилээр сурах сурагчийн зардал:
Хөтөлбөр |
2025 оны намар бүтэн жил |
2026 оны намар бүтэн жил |
Үргэлжлэх хугацаа |
11 сар |
11 сар |
Төлбөр |
8700 € |
8700 € |
Нисэх |
2025.08 |
2026.08 |
Буцах |
2026.07 |
2027.07 |
Бүртгэлийн хугацаа дуусах өдөр |
2025.02.01 |
2026.02.01 |
Хөтөлбөрийн үнэд багтсан зардлууд
- Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгал /даатгалын компанид даатгуулна/
- Хүрэлцэн очсон даруйд зохион байгуулагддаг солилцооны сурагчдад чиг баримжаа олгох 3-5 хоногийн семинарын зардал
- Хөтөлбөрийн дунд үед зохиогдох олон орны сурагчдын туршлага солилцох 3-5 хоногийн семинарын зардал
- Хөтөлбөрийн төгсгөлд зохиогдох олон орны сурагчдын үдэлтийн 3-5 хоногийн уулзалтын зардал
- Дээр дурьдсан семинаруудын байрлах газар, хоол, оролцохын тулд хот хооронд зорчих тээврийн зардал
- Хөтөлбөрийн хугацаанд сурагчийн амьдрах гэр бүлийг сонгохтой холбоотой зардал
- Ахлах сургуулийг сонгохтой холбоотой зардал
- Сурагчид шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, зохион байгуулалтын зардал
- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн сурагчийн гэртэй ойр байрладаг, зочин гэр бүлээс гадна сурагчид шаардлагатай үед туслахад бэлэн байх зөвлөх асрагчийн зардал
- Сурагчдыг угтаж авах, үдэхтэй холбоотой зардал
- Гадаад паспорт авахтай холбоотой зардал
- Визний хураамж / шуудан / Бээжин нислэг, зочид буудлын зардал
- Гаалийн татвар, илүү тээсэн ачааны үнэ
- 2 талын нислэгийн тиз
- Сургуулийн автобус 75€
- Сурагчийн хувийн хэрэглээний мөнгө /1 сард 100-250€ орчим/
- Хөтөлбөрөөс гадуур хувиараа хийх аяллын зардал
- Даатгалын сангаас олгодоггүй эмнэлгийн үйлчилгээний төлбөр, эмийн зүйл, нүдний шил гэх мэт хувийн хэрэглээний зардал