YFU MONGOLIA

  • Нүүр
  • YFU гэж юу вэ?
    • YFU - гийн түүх
    • YFU - гийн зорилго
    • Бидний тухай
  • Сурагч солилцоо
    • Улсууд
  • Зочин гэр бүл
  • Volunteer
  • Тэтгэлэг
  • Асуулт Хариулт
  • Холбоо барих
  • Нүүр
  • YFU гэж юу вэ?
    • YFU - гийн түүх
    • YFU - гийн зорилго
    • Бидний тухай
  • Сурагч солилцоо
    • Улсууд
  • Зочин гэр бүл
  • Volunteer
  • Тэтгэлэг
  • Асуулт Хариулт
  • Холбоо барих
Яагаад YFU ?
• Анх 1957 онд ХБНГУ-ын YFU байгууллагыг төгсөгчид өөрсдөө байгуулсан
• Нийт 60 гаруй оронд үндэсний YFU байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. 
• Жишээлэхэд, Германы YFU нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 орны YFU байгууллагуудтай хамтарч урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлдэг
• Ашгийн төлөө бус
• Найдвартай
Picture
Ямар хөтөлбөрүүд байдаг вэ?
  • Нэг жилийн хөтөлбөр
  • Хагас жилийн хөтөлбөр
  • Зуны хөтөлбөр /5-8 долоо хоног/
Эдгээрээс олон жилийн уламжлалтай нэг жилийн хөтөлбөр голлох байр суурь эзэлдэг. 
Нэг жилийн хөтөлбөрийн төрлүүд
Зун эхэлдэг хөтөлбөр:
Эхлэх хугацаа:                                 2015 оны 8-р сар
Үргэлжлэх хугацаа :                                    1 жил 
Насны хязгаар :                                15-18  

Өвөл эхэлдэг хөтөлбөр
Эхлэх хугацаа:                                 2015 оны 1-р  сар
Үргэлжлэх хугацаа :                                    1 жил 
Насны хязгаар :                                15-18  
Хувийн хэрэглээнд хичнээн хэмжээний зардал гарна гэж төлөвлөх вэ?
Сард яг тийм хэмжээний халаасны мөнгө хэрэгтэй гэж хэлэхэд хүндрэлтэй. Тухайн сурагчийн санхүүгийн боломж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг зуршил зэргээс хамааран хүүхэд бүрийн зардал өөр байдаг.  Кино үзэхэд

Кино үзэхэд 6, 00 Евро 
Пицца 6, 00 Евро Гамбургер 1, 50 Евро
Шуудангаар илгээх захидал  1, 50 Евро
CD 17, 00 Евро
Кока кола 1, 30 Евро
Футболк 10,00 Евро
Жинсэн өмд 50, 00 Евро
Үс тайралт /эрэгтэй/ 13, 00 Евро
Үс тайралт /эмэгтэй/ 25,00 Евро
Ямар шалгуураар сурагчдыг сонгож авдаг вэ? 
Хөтөлбөрт оролцогчийг сонгохдоо олон улсын хэмжээнд мөрддөг Вай Ф Ю-гийн шалгууруудыг иш үндэс болгодог. Үүнд:
  1. Сурагч эн түрүүнд эрүүл байх ёстой.
  2. Суралцах эрмэлзэлтэй байх ёстой. Зөвхөн гадаад хэл сурах төдий бус тухайн орны соёл, уламжлал, зан заншилтай танилцах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой.  
  3. Танихгүй шинэ орчинд зохицон амьдрахад бэлэн, ийм хүсэл зориг дүүрэн байх ёстой.   
Хэлний хувьд ямар шалгуур байдаг вэ?
ХБНГУ-д суралцахын тулд заавал герман хэл мэддэг байх шаардлагагүй. Сайн англи хэлтэй сурагчид ч хөтөлбөрт хамрагдаж болно. Үүний тулд ХБНГУ-д зохион байгуулагддаг 4 долоо хоногийн герман хэлний сургалтанд оролцох шаардлагатай. Германд уг хөтөлбөрт оролцохоор очдог гадаадын нийт сурагчдын 40 орчим хувь нь энэхүү хэлний бэлтгэлд хамрагддаг. Ийнхүү огт герман хэлний мэдлэггүй очсон сурагчид хөтөлбөр эхэлснээс 4-5 сарын дараа тодорхой хэмжээнд германаар ойлголцдог болдог нь туршлааас харагддаг. Энэхүү сургалтын хүрээнд өдөр бүр нийт 6 цагийн хичээл ордгоос 4 цагт нь герман хэл зааж, үлдсэн 2 цагт нь Герман оронд амьдрахад шаардагдах мэдээллийг өгдөг.         
Ямар сургуульд суралцдаг вэ?
Германы гимнази буюу дунд сургуульд суралцдаг. Тухайн сурагчийн хэл, ерөнхий эрдмийн мэдлэгийн түвшин, түүнчлэн хүсэл сонирхлыг нь харгалзан үзэж зохих ангид хуваарилдаг. Тухайлбал герман хэлний мэдлэг нь хангалтгүй бол доогуур ангийн герман хэлний хичээлд суух зэрэг уян хатан байдлаар хичээлийн хуваарийг зохицуулж болдог.
Хөтөлбөрийн үнэд юу багтдаг вэ?
  • Хүрэлцэн очсон даруйд зохион байгуулагддаг солилцооны сурагчдад чиг баримжаа олгох сургалтын зардал     
  • Дунд шатны 8 өдрийн сургалт /ХБНГУ-ын аль нэгэн том хотод зохион байгуулагддаг бөгөөд сурагч хотоо өөрөө сонгох боломжтой/ 
  • Хөтөлбөрийн явцын дунд бүсийн хэмжээнд зохион байгуулагдах туршлага солилцох уулзалт, семинарын зардал
  • Эрүүл мэнд, гэнэтийн осол болон хариуцлагын даатгал
  • Сурагчид шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл
  • Хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн сурагчийг халамжлах сайн дурын ажилтны зардал 
  • Хөтөлбөрийн хугацаанд сурагчийн амьдрах гэр бүл, суралцах сургуулийг сонгож зуучлах зардал 
  • Захиргааны зардал /шуудан, утас, факс, цаас/
  • Сурагчдыг угтаж авах, үдэхтэй холбоотой зардал
  • Ирж очих онгоцны тийзийн үнэ  


Ямар шалгуураар сурагчдыг сонгож авдаг вэ? 
Хөтөлбөрт оролцогчийг сонгохдоо олон улсын хэмжээнд мөрддөг Вай Ф Ю-гийн шалгууруудыг иш үндэс болгодог. Үүнд:
  1. Сурагч эн түрүүнд эрүүл байх ёстой.
  2. Суралцах эрмэлзэлтэй байх ёстой. Зөвхөн гадаад хэл сурах төдий бус тухайн орны соёл, уламжлал, зан заншилтай танилцах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой.  
  3. Танихгүй шинэ орчинд зохицон амьдрахад бэлэн, ийм хүсэл зориг дүүрэн байх ёстой.   
Ямар зардлыг сурагч өөрөө хариуцах вэ? 
  • Гадаад паспорт, виз гаргуулах, сунгуулахад шаардагдах зардал болон холбогдох баримт бичгийг орчуулах, баталгаажуулах зардал
  • Гаалийн татвар, илүү тээсэн ачааны үнэ
  • Сурагчийн хичээлийн ном, дэвтрийн үнэ 
  • Сурагчийн хувийн хэрэглээний мөнгө
  • Сургууль руугаа ирж очиход шаардлагатай нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөнгөлөлтийн билетийн үнэ 
  • Хувиараа хийх аяллын зардал
  • Даатгалын сангаас олгодоггүй эмнэлгийн үйлчилгээний төлбөр, эмийн зүйл, нүдний шил гэх мэтийн зардал  
  • Олон улсын телефон ярианы зардал

Хамтрагч байгууллага

Goethe Institut
Alliance Française

Холбоо барих

Утас: (+976) 86008800
​Email: office@yfu.mn
Picture
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. MВайФЮ ТББ © 2019 он Powered by О.Бат-Эрдэнэ