Канад дахь "Сурагч солилцоо" хөтөлбөрийн тухай
Атлантын далайн алтан шаргал элс, цэвэр тунгалаг агаар, үзэсгэлэнт далай тэнгисийн үзэмжийг бишрээд төдийгүй цана чаргаар гулгаж, явган аялал, загасанд явах, театр, кино наадам, олон төрлийн соёлын үйл ажиллагаа бүгд нэг дор цогцолсон гайхамшигт Канад улсын зүрх сэтгэл, нүд баясгам урлаг, амтат хоол, утга зохиол, хошигнол, дуу хуур, улс төр, нийгмийн байдалтай танилцахыг хүсч байна уу? “Сурагч солилцоо” хөтөлбөр нь Дэлхийн боловсролын салбарын тэргүүлэгч, шилдэг их сургуулиуд байрладаг Канад улсын боловсролын систем, хэл соёл уламжлалтай танилцах боломжийг Монгол сурагчдадаа олгож байна.
Хөтөлбөрийн үйл явц
Канадруу 13-18 насны хүүхэд "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдах ба 11 сар эсвэл 6 сарын хугацаагаар ахлах сургуульд сурдаг. Жил бүрийн 1 сард эсвэл 8 сард нисдэг. Хэдэн сард нисэх болон аль улсруу нисэхээ өөрөө сонгож болно. /нисэх хугацаанаас хамгийн багадаа 6 сарын өмнө бүртгүүлнэ/
|
Сурагчдыг онгоцны буудал дээр буухад AEI -ийн ажилчид тосч аван Чиг баримжаа олгох олон улсын семинарт хүргэдэг ба энэхүү Семинарт орон орноос ирсэн сурагчид хоорондоо танилцаж, шинэ найз нөхөдтэй болж, дуулж бүжиглэж тоглож өөр өөрсдийн орноо сурталчилж, сонирхолтой мэдээлэл солилцдог. Энэхүү арга хэмжээний зорилго нь Англи сургууль, түүний дүрэм, зочин айлдаа хэрхэн цагийн хуваарь мөрдөж сурах, хичээлийн агуулга, шалгалт, мөн хэрхэн суралцах талаар зааварчилгаа өгөхөд оршино. Семинар дуусахад ажилчид хүүхдүүдийг тус тусын зочин айлд нь хүргэх галт тэргэнд суулгах ба зочин гэр бүл нь тосч авдаг. Муж бүрт сурагчдыг хариуцсан туршлагатай ажилтан ажилладаг бөгөөд 2 сар тутам гэрт нь ирж сурагчтай уулзаж ярилцаж, шаардлагатай үед хэрэгтэй зөвлөгөө өгч асуудлыг шийдэхэд тусладаг.
Зочин гэр бүл
Зочин гэр бүл бол жилийн турш сурагчийг өөрийн гэртээ амьдруулж, хамтдаа хооллож халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн үр хүүхдийн адил хайрлан халамжлах үүрэгтэй сайн дурын гэр бүл юм. Эдгээр гэр бүлийг YFU -ийн олон улсын стандартыг баримтлан сонгодог ба гол зорилго нь өөрийн орны соёл заншлыг өдөр тутмын ахуй амьдралаараа өөр орны хүүхдэд ойлгуулж, өөрийнхөө хүүхдүүдэд мөн адил соёлын ялгааг таньж мэдүүлэх юм. Түүнчлэн сайн дурын гэр бүлд ямар нэгэн төлбөр төлдөггүй бөгөөд байр, хоолны зардлыг зочин айл хариуцдаг тул YFU -ийн үйл ажиллагаанд сайн дурын зочин айлууд маш чухал үүрэгтэй. Очиж буй сурагч ч бас тэднийг эцэг эхийн адил хайрлаж, хамтдаа үйл ажиллагаанд оролцож, чин сэтгэлээсээ хандсанаар маш олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээдэг. Сурагчдын эцэг эхийн хувьд Монголоос онлайнаар холбогдож хүүхэдтэйгээ, зочин айлтай нь холбоотой байх боломжтой.
Сургуулийн амьдрал
Солилцооны сурагч нь бусад үе тэнгийнхэний адил улсын сургуульд явна. Сургуулиасаа хамааран өглөөнөөс өдрийн цайны цаг хүртэл эсвэл үдээс хойш хүртэл ч хичээлтэй байж болно. Зарим сургуулиуд нэмэлтээр спортын эсвэл чөлөөт цагаа өнгөрөөх арга хэмжээнүүдийг санал болгодог. Сургууль бол найз нөхөдтэй болох, хэлнийхээ ур чадварыг сайжруулах хамгийн тохиромжтой газар. Сурагчийн нас, хэлний мэдлэг, дүнгийн үзүүлэлт гэх мэтээс шалтгаалан ангид хуваарилдаг. Чөлөөт цаг Ихэнхи залуучууд чөлөөт цагаараа өөрийн сонирхолын клубуудад хамрагдахын зэрэгцээ спортоор хичээллэдэг. Мэдээж өсвөр насныхан найзуудтайгаа уулзаж, кино үзэж, бүжгэнд явцгаадаг. Та болон YFU YFU таныг Канадад байх бүхий л хугацаанд холбоотой байж жилийн турш анхаарал тавин ажилладаг. Зочин айл болон танд тусгайлсан зөвлөх асрагч томилогдон ажиллах болно. Тэрхүү бэлтгэгдсэн сайн дурын зөвлөх ажилтан нь сурагч тантай тогтмол уузаж, асуудлыг тань шийдвэрлэхэд тусалж хөтөлбөрийн хугацааг илүү үр дүнтэй байлгах тал дээр дэмжин ажилладаг. Эдгээр зөвлөхүүд өмнө өөрсдөө солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай тул сурагчид тохиолдсон асуудалд мэдрэмжтэй хандаж чаддаг. |
Их Британид бүтэн жил болон хагас жилээр сурах сурагчийн зардал:
Хөтөлбөр |
2025 оны өвөл хагас жил |
2024 оны намар бүтэн жил |
Үргэлжлэх хугацаа |
6 сар |
11 сар |
Төлбөр |
10700 USD |
21400 USD |
Нисэх |
2025.01 |
2025.08 |
Буцах |
2025.07 |
2026.07 |
Бүртгэлийн хугацаа дуусах өдөр |
2024.09.30 |
2025.02.15 |
Хөтөлбөрийн үнэд багтсан зардлууд
- Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгал /даатгалын компанид даатгуулна/
- Хүрэлцэн очсон даруйд зохион байгуулагддаг солилцооны сурагчдад чиг баримжаа олгох 3-5 хоногийн семинарын зардал
- Хөтөлбөрийн дунд үед зохиогдох олон орны сурагчдын туршлага солилцох 3-5 хоногийн семинарын зардал
- Хөтөлбөрийн төгсгөлд зохиогдох олон орны сурагчдын үдэлтийн 3-5 хоногийн уулзалтын зардал
- Дээр дурьдсан семинаруудын байрлах газар, хоол, оролцохын тулд хот хооронд зорчих тээврийн зардал
- Хөтөлбөрийн хугацаанд сурагчийн амьдрах гэр бүлийг сонгохтой холбоотой зардал
- Ахлах сургуулийг сонгохтой холбоотой зардал
- Сурагчид шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, зохион байгуулалтын зардал
- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн сурагчийн гэртэй ойр байрладаг, зочин гэр бүлээс гадна сурагчид шаардлагатай үед туслахад бэлэн байх зөвлөх асрагчийн зардал
- Сурагчдыг угтаж авах, үдэхтэй холбоотой зардал
- Гадаад паспорт авахтай холбоотой зардал
- Визний хураамж
- Виз мэдүүлэхтэй холбоотой Бээжин явж ирэх зардал
- Гаалийн татвар, илүү тээсэн ачааны үнэ
- 2 талын нислэгийн тиз
- Сургуулийн автобус 75£
- Сурагчийн хувийн хэрэглээний мөнгө /1 сард 100-250£ орчим/
- Хөтөлбөрөөс гадуур хувиараа хийх аяллын зардал
- Даатгалын сангаас олгодоггүй эмнэлгийн үйлчилгээний төлбөр, эмийн зүйл, нүдний шил гэх мэт хувийн хэрэглээний зардал