ХБНГУ-ын "Сурагч солилцоо" хөтөлбөрийн тухай
1951 оны Дэлхийн II дайны дараа ХБНГУ-ын өсвөр насны хүүхдүүдэд урам зориг өгч, сайн сайхан нийгэмд амьдрах боломжийг Америкийн YFU байгууллага (Youth For Understanding USA) олгож жилийн дараа эдгээр хүүхдүүд Америк найзуудаа Герман гэртээ урьж харилцан "Соёлын солилцоо"-ны хөтөлбөр хэрэгжиж байсан түүхтэй. Өдгөө дэлхийн 50 гаруй оронд "Сурагч солилцоо" хөтөлбөр хэрэгжиж байна. АНУ, ХБНГУ-ын YFU байгууллага Дэлхийн бусад орны YFU байгууллагаас хамгийн арвин туршлагатай, найдвартай хамт олон байж өдгөөг хүртэл олон улсын сурагч солилцоо хөтөлбөрийн стандартыг тогтоон засгийн газрын дэмжлэгтэйгээр тасралтгүй ажиллаж байна.
|
Бид 2004 оноос хойш ХБНГУ-ын YFU байгууллагатай хамтран ажиллаж "Сурагч солилцоо" хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Монгол хүүхдүүд Герман хүмүүсийн зарчимч зан, цаг барих, аливаад хариуцлагатай хандах гэх мэт хувь хүний ёс зүйтэй байдал болон нийгэм, соёлоос өдөр тутмын ахуй амьдралаас суралцах зорилгоор Герман орныг сонгох нь бий.
ХБНГУ-д 15-18 насны хүүхэд "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдах ба 11 сар эсвэл 6 сарын хугацаагаар ахлах сургуульд сурдаг. Жил бүрийн 1 сард эсвэл 8 сард нисдэг.
Монгол хүүхдүүд Герман хүмүүсийн зарчимч зан, цаг барих, аливаад хариуцлагатай хандах гэх мэт хувь хүний ёс зүйтэй байдал болон нийгэм, соёлоос өдөр тутмын ахуй амьдралаас суралцах зорилгоор Герман орныг сонгох нь бий.
ХБНГУ-д 15-18 насны хүүхэд "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдах ба 11 сар эсвэл 6 сарын хугацаагаар ахлах сургуульд сурдаг. Жил бүрийн 1 сард эсвэл 8 сард нисдэг.
Хөтөлбөрийн үйл явц
|
Сурагчид онгоцны буудал дээр буухад YFU -ийн ажилчид тосч аван Хамбург хотруу вагоноор явж 7 хоногийн Семинарт хүргэдэг ба энэхүү Семинарт орон орноос ирсэн сурагчид хоорондоо танилцаж, шинэ найз нөхөдтэй болж, дуулж бүжиглэж тоглож өөр өөрсдийн орноо сурталчилж, сонирхолтой мэдээлэл солилцдог. Энэхүү арга хэмжээний зорилго нь Герман сургууль, түүний дүрэм, зочин айлдаа хэрхэн цагийн хуваарь мөрдөж сурах, хичээлийн агуулга, шалгалт, мөн хэрхэн суралцах талаар зааварчилгаа өгөхөд оршино. Семинар дуусахад ажилчид хүүхдүүдийг тус тусын зочин айлд нь хүргэх галт тэргэнд суулгах ба зочин гэр бүл нь тосч авдаг. Муж бүрт сурагчдыг хариуцсан туршлагатай зөвлөх ажилладаг бөгөөд 2 сар тутам сурагчтай уулзаж ярилцаж, шаардлагатай үед хэрэгтэй мэдээллийг өгч асуудлыг шийдэхэд тусладаг.
Зочин гэр бүл бол 1 жилийн турш сурагчийг өөрийн гэртээ амьдруулж, хамтдаа хооллож халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн үр хүүхдийн адил хайрлан халамжлах үүрэгтэй сайн дурын гэр бүл юм. Эдгээр гэр бүлийг YFU -ийн олон улсын стандартыг баримтлан сонгодог ба гол зорилго нь өөрийн орны соёл заншлыг өдөр тутмын ахуй амьдралаараа өөр орны хүүхдэд ойлгуулж, өөрийнхөө хүүхдүүдэд мөн адил соёлын ялгааг таньж мэдүүлэх юм. Түүнчлэн сайн дурын гэр бүлд ямар нэгэн төлбөр төлдөггүй бөгөөд байр, хоолны зардлыг бүгдийг нь зочин айл хариуцдаг тул YFU -ийн үйл ажиллагаанд сайн дурын зочин айлууд маш чухал үүрэгтэй. Очиж буй сурагч ч бас тэднийг эцэг эхийн адил хайрлаж, хамтдаа үйл ажиллагаанд оролцож, чин сэтгэлээсээ хандаж Монгол орны тухай тэдэнд мэдээлэл өгч маш олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээдэг. Сурагчдын эцэг эхийн хувьд Монголоос онлайнаар холбогдож хүүхэдтэйгээ, зочин айлтай нь холбоотой байх боломжтой.
|
Сургуулийн амьдрал Солилцооны хөтөлбөрийн үеэр та бусад герман өсвөр насны хүүхдүүдийн адил сургуульд явах болно. Сургуулиас нь хамааран та өглөөнөөс өдрийн цайны цаг хүртэл эсвэл үдээс хойш хүртэл ч хичээлтэй байж болно. Зарим сургуулиуд нэмэлтээр спортын эсвэл чөлөөт цагаа өнгөрөөх арга хэмжээнүүдийг санал болгодог. Сургууль бол найз нөхөдтэй болох, хэлнийхээ ур чадварыг сайжруулах хамгийн тохиромжтой газар. Сурагчийн нас, хэлний мэдлэг, дүнгийн үзүүлэлт гэх мэтээс шалтгаалан ангид хуваарилдаг. Чөлөөт цаг Ихэнхи герман залуучууд чөлөөт цагаа клубд спортоор хичээллэж, хөгжим тоглож өнгөрөөдөг. Мэдээж хэрэг өсвөр насны залуучууд нь найзуудтайгаа уулзаж, кино үзэн, кафед сууж, бүжгэнд явцгаадаг. Та болон YFU YFU таныг герман улсад оршин байх бүхий л хугацаанд холбоотой байж жилийн турш анхаарал тавин ажилладаг. Зочин айл болон танд тусгайлсан зөвлөх асрагч томилогдон ажиллах болно. Тэрхүү бэлтгэгдсэн сайн дурын зөвлөх ажилтан нь сурагч тантай тогтмол уузаж, асуудлыг тань шийдвэрлэхэд тусалж хөтөлбөрийн хугацааг илүү үр дүнтэй байлгах тэл дээр дэмжин ажилладаг. Эдгээр зөвлөхүүд өмнө өөрсдөө солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан тул сурагч таныг ойлгох тал дээр мэдрэмжтэй байдаг. |
ХБНГУ-д бүтэн жил болон хагас жилээр сурах сурагчийн нийт зардал:
Хөтөлбөр |
2024 оны намар бүтэн жил |
2025 оны өвөл бүтэн жил |
2024 оны намар хагас жил |
Үргэлжлэх хугацаа |
11 сар |
11 сар |
6 сар |
Төлбөр |
€ 8000 |
€ 8000 |
€ 7900 |
Нисэх |
2024.08 |
2025.01 |
2025.08 |
Буцах |
2025.07 |
2026.01 |
2025.01 |
Бүртгэл дуусах хугацаа |
2024.02.15 |
2024.10.15 |
2024.02.15 |
Хөтөлбөрийн үнэд багтсан зардлууд
- 4 долоо хоногийн хэлний бэлтгэлийн сургалт (B2 түвшнээс дээш мэдлэгтэй бол хэлний бэлтгэлийн €600 буцаан олгоно)
- Хөтөлбөрийн хугацаанд сурагчийн амьдрах гэр бүлийг сонгохтой холбоотой зардал
- Хөтөлбөрийн хугацаанд сурагчийн суралцах сургуулийг сонгохтой холбоотой зардал
- Сурагчдыг угтаж авах, үдэх зардал
- Жилийн гэнэтийн осол болон хариуцлагын даатгал /HanseMerkur Германы даатгалын компанид даатгуулна/
- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн сурагчтай ойрхон амьдардаг, хөтөлбөрийн хугацаанд сурагчид шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөх зөвлөх асрагчийн зардал
- Монголд зохиогддох үндсэн чиг баримжаа олгох бэлтгэл семинар
- Туршлага солилцох уулзалт
- Хүрэлцэн очсон даруйд зохион байгуулагддаг солилцооны сурагчдад чиг баримжаа олгох сургалтын зардал
- Дунд шатны 7 өдрийн сургалт /ХБНГУ-ын аль нэгэн том хотод зохион байгуулагддаг бөгөөд сурагч хотоо өөрөө сонгох боломжтой/
- Хөтөлбөрийн төгсгөлд бүсийн хэмжээнд зохион байгуулагдах туршлага солилцох уулзалт, семинарын зардал
- Дээрхи 3 семинарт оролцохын тулд гэрээсээ тухайн хотруу ирж очих унааны зардал, байрлах байр, хоолны зардал
- Визний хураамж болон очоод виз сунгуулах зардал
- Гадаад паспорт, визтэй холбоотой зардал
- Нислэгийн тийзийн зардал
- Гаалийн татвар, илүү тээсэн ачааны үнэ
- Сурагчийн хувийн хэрэглээний мөнгө /1 сард 100-150 Euro орчим/
- Сургууль руугаа ирж очиход шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөнгөлөлтийн билетийн үнэ
- Хувиараа хийх аяллын зардал
- Даатгалын сангаас олгодоггүй эмнэлгийн үйлчилгээний төлбөр, эмийн зүйл, нүдний шил гэх мэт хувийн хэрэглээний зардал
Сурагчдын сэтгэгдлүүд:
“...Би Герман орныг зөвхөн Монголын талаас өнгийн харж байсан бол одоо би Герман оронг дотроос нь харж байна...”
“…Энэ нь бидний бие даан амьдрах чадвараа сайжруулах бас нэгэн боломж юм..”
“…Солилцооны нэг жилийн гол зорилго бол тухайн орныг сайн таньж мэдэж авах боловч өөрийгөө бас нээж мэдэх хамгийн гол түлхүүр юм...”
2004 оны солилцооны сурагч Б.Сэрдаръяа