Даяаршлын эрин үед амьдрах чадвартай, өөрийн болон бусад улс орнуудын түүх, соёлын ялгаа, өөр өөр нийгмийн харилцаанд оролцох, харилцан ойлголцох, бие хүн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготой 14-өөс дээш насныханд зориулсан Олон улсын соёлын солилцооны "ӨНГӨТ ШИЛ" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ!
"Өнгөт шил"-ийн өнгө болгон нь өөр соёл, хүн, нийгэм, улс орнуудыг илтгэн хүүхдийн ертөнцийг харах өнцгийг өргөжүүлэх, хөгжүүлэх, үзэл бодлоо өөртөө итгэлтэйгээр нээлттэй зөв илэрхийлэх чадвартай ДЭЛХИЙН ИРГЭН болгох зорилготой хөтөлбөр юм. Хүний эрх үүрэг, Эрх тэгш байдал, Ялгаварлан гадуурхал, Соёлын ялгаа, Соёлын шок, Харилцаа, Хүндлэл, Өөрийгөө илэрхийлэх чадвар, Багаар ажиллах, Удирдах чадвар зэргээр хязгаарлагдахгүй бөгөөд Америк, Герман, Англи, Франц, Финланд, Япон зэрэг улсуудын Соёлын солилцоо хөтөлбөрт хэрэгжиж буй өсвөр үеийнхнийг хөгжүүлэх олон улсын эрхтэй цогц хөтөлбөр юм. |
Хэн хамрагдах вэ?
- 14-өөс дээш насны байх - Олон орны соёлын ялгааг ойлгох хүсэл сонирхолтой байх Хөтөлбөр эхлэх өдөр: 2023.08.03 Бүртгэл дуусах өдөр: 2023.07.15 Хөтөлбөрийн хугацаа: 1 сар (7 хоног бүр 3цаг) Төлбөр: 369'200₮ Худалдаа хөгжлийн банк 809006112 Хүлээн авагч: МВАЙФЮ холбоо ТББ Гүйлгээний утга: Сурагчийн о.нэр, утасны дугаар (100% урьдчилан төлснөөр бүртгэл баталгаажна.) Холбоо барих Facebook: YFU Mongolia - Сурагч солилцоо Утас: 86099087, 86008800 Е-майл: [email protected] Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сансарын Е-Мартын баруун талд Архитекторын ордон 502 тоот |
|