YFU MONGOLIA

  • Нүүр
  • YFU гэж юу вэ?
    • YFU - гийн түүх
    • YFU - гийн зорилго
    • Бидний тухай
  • Сурагч солилцоо
    • Улсууд
  • Зочин гэр бүл
  • Volunteer
  • Тэтгэлэг
  • Асуулт Хариулт
  • Холбоо барих
  • Нүүр
  • YFU гэж юу вэ?
    • YFU - гийн түүх
    • YFU - гийн зорилго
    • Бидний тухай
  • Сурагч солилцоо
    • Улсууд
  • Зочин гэр бүл
  • Volunteer
  • Тэтгэлэг
  • Асуулт Хариулт
  • Холбоо барих
  • YFU - гийн түүх       
  • YFU - гийн зорилго      
  • Бидний тухай
Монголын YFU Холбоооны зорилго
Улс үндэстнүүдийн хоорондын соёлын харилцаа, харилцан ойлголцолд хувь нэмэр оруулах, Монголын өсвөр үеийнхнийг бусад улс орны түүх, соёлтой танилцуулан даяаршлын эрин үед амьдрах чадвартай бие хүн болгон төлөвшүүлэхэд Монголын YFU Холбооны эрхэм зорилго оршино. 

Монголын YFU Холбоо 
Бид анх 2004/2005 оны хичээлийн жилд  хоёр сурагчийг ХБНГУ-д нэг жилийн хөтөлбөрт хамруулан үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Тус холбоог үүсгэн байгуулах санааг ХБНГУ-д оршин суудаг Баярхүүгийн Мэлмүүн гаргасан байна. Б.Мэлмүүн 2000/2001 оны хичээлийн жилд Финлянд улсад YFU-гийн нэг жилийн хөтөлбөрөөр суралцахдаа тус байгууллагын тухай ойлголт авч, түүнээс хэрэгжүүлдэг хөтөлбөрийн үр өгөөж, давуу талыг өөр дээрээ сайн мэдэрсний үндсэн дээр үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох болжээ. Тэрээр Монголын үе тэнгийнхэндээ уг хөтөлбөрт хамрагдах боломж нээхийг чухалчлан үзэж хэсэг нөхдийн хамт манай байгууллагын эх суурийг тавьсан билээ. Одоо Б.Мэлмүүн нь Хамбургийн Их сургуульд философи, улс төр судлал, эдийн засгийн чиглэлээр суралцахын зэрэгцээ сайн дурын үндсэн дээр Германы YFU-гийн Хессен, Райнланд Пфальц, Заарланд муж улсуудыг хамарсан салбар зөвлөлийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна.     

Picture
Б.Уянга
Монголын YFU байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Picture
О.Бат-Эрдэнэ
Сайн дурын ажилтан.


Монголын YFU холбоо нь Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Тус байгууллагын шугамаар суралцсан өсвөр үеийнхэн, тэдний эцэг эх, найз нөхөдтэй нь байнгын эргэх холбоотой байж байгууллагынхаа үзэл санааг түгээн дэлгэрүүлж үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэж байх үүднээс энэхүү нэрийг оноож өгсөн болно. Бид үргэлж байнгын холбоотой байж мэдээллээ харилцан солилцож бие биеэ дэмжих боломжтой болох юм.    


Хамтрагч байгууллага

Goethe Institut
Alliance Française
​
ABC World Institute

Холбоо барих

Утас: (+976) 86008800
​Email: [email protected]
Picture
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. MВайФЮ ТББ © 2019 он Powered by О.Бат-Эрдэнэ