Японы зуны хөтөлбөр
Японд байх 6 долоо хоногийн туршид зочин айлд амьдарч, японы ахлах сургуульд суралцах боломжтой. Харин сургуульд сурах хугацааны дүн, цаг, гаргасан амжилт зэрэг нь албан ёсоор японд оршин суугаагүй учир тооцуулах боломжгүй. Мөн YFU “Сурагч солилцооны хөтөлбөр” таньд уламжлалт цайны ёслол, цэргийн урлаг, орон нутгийн урлагийн наадамд оролцох зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг санал болгож байна.
Зочин гэр бүлийн байршил
Зочин гэр бүлд амьдрах хугацаандаа хөдөө, хот, арал /ОКИНАВА/ гээд Японы хаана ч амьдрах боломжтой ч, сурагчид хөл хөдөлгөөн ихтэй том хотууд бус жижиг хотуудыг сонгох хэрэгтэй ба энэ нь орчин, зочин гэр бүлийнхээ нэгээхэн хэсэг болоход илүү дөхөм юм.
2015 онд YFU ЯПОН солилцооны хөтөлбөрт АНУ-с хамрагдсан Ирине “Би Японд очсондоо маш баяртай байна. Зургаан долоо хоногийн туршид олон шинэ зүйл сурч мэдлээ. Мөн Токио шиг том хотод очоогүйдээ баяртай байна. Мэдээж надад Токио явах хүсэл байсан ч жижиг хотоос японы жинхэнэ дүр төрх уламжлалыг илүү мэдэж авах боломжтойгоос гадна том хотуудаас харж чадахгүй уламжлал соёлыг өөрийн биеэр илүү мэдэрч туршиж үзэх боломжтой байсан. Харин дараа нь Токио болон бусад том хотуудыг ирж үзвэл Японд илүү дурлана гэдэгт итгэж байна” хэмээн хэлжээ.
Чиглүүлэх сургалт
Япон улсруу сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй бүхий л хүүхдүүд 3 өдрийн бэлтгэл чиглүүлэх сургалтанд хамрагдана. Энэ нь ихэвчлэн 6-р сарын дундуур зохион байгуулагддаг.
Энэхүү чиглүүлэг нь сурагчдыг гадаад улсад /хилийн чанадад/ сурахад туслах хөтөлбөр тусгагдсан үйл ажиллагаа юм. Бүх сурагчид 5 эсвэл 6-р сард болох 1 өдрийн чиглүүлэх сургалтанд хамрагдана. Энэ нь Беркелей Калифорнын их сургууль дээр зохион байгуулагдаж ирсэн. Чиглүүлэх сургалтын бүх зардал хөтөлбөрт багтсан болно.
Сургууль
Сурагчид гэртэйгээ хамгийн ойр байрлах японы ахлах сургуульд сурах бөгөөд сургуулиуд дунджаар 500-1000 хүүхдийн багтаамжтай байдаг. Сургалтын албанаас батлагдсан хөтөлбөрийн дагуу япон хүүхдүүдийн адил хичээл үзэх ба хэрэв та хүсвэл урлаг, уран бичлэг зэргийн хичээлүүдийг сонгон судлах боломжтой. Мөн хичээлийн дараа карата, жудо гэх мэт клубүүдэд явж болно.
Японы сургуулиуд ерөнхийдөө чанга дэглэмтэй ба хувцаслалтын дэг жаяг нь хатуу байдаг. Сургууль дээр үсээ өөр өнгөөр будсан, элдэв гаж засалтаар зассан хүүхдийг бараг олж харахгүй.
Бөгж, зүүлт, ээмэг зэргийг сургууль дээр зүүхийг хориглодог. Сурагчид нүүрээ будаж, хурц үнэртэй ус цацаж, ил тод шивээстэй байж болохгүй. Эмэгтэй сурагчид өвдөгнөөс дээш юбка, өндөр өсгийтэй гутал өмсөж болдоггүй. Харин эрэгтэй сурагчид үсээ засуулаагүй болон урт үстэй байж болохгүй. Японы сургуульд дүрэмт хувцас өмсөх шаардлагатай байдаг ба үнэ нь хөтөлбөрийн үнэд багтсан байна.
Нэмэлт зардал:
Сурагч сурч буй сургуулийн хичээлд хэрэглэгдэх шаардлагатай ном дэвтэр, карт зэргийг өөрийн зүгээс бүрэн төлнө.
Зочин гэр бүл:
Зочин гэр бүлүүд нь сайн дурын хүмүүс байдаг ба ямар нэгэн цалин мөнгө авдаггүй. Тэд гэртээ хүүхдүүдийг урьж өөрсдийн гэр бүлийн нэг гишүүн шиг хүлээн авч байлгадаг. YFU очих газар эсвэл ямар гэр бүлд байлгах талаар баталгаа өгдөггүй ба 2015 оны байдлаар ихэнх сурагчид Окояама, Чиба, Киото, Токио, Акита, Хирошима, Ёокохама зэрэг газруудад очсон байна. Гэвч эдгээр хотуудад цаашдаа явуулна гэсэн баталгаа байхгүй ба YFU сурагчид хүн ам ихтэй том хотуудруу солилцоогоор явдаггүй цохон тэмдэглэх хэрэгтэй байх.
Анхаарах хэрэгтэй зүйл:
Сургуулийн дүрэм, соёлын ялгаа, орон нутгийн ёс заншил, хоололтын хатуу дэг жаяг, цагаан хоолтой гэр бүл зэрэг солилцооны хөтөлбөрт явахаасаа өмнө анхаарах хэрэгтэй ба хэрэв гэрээр боловсрол эзэмшиж байгаа, мөн ямар нэг өвчин эмгэгтэй хүүхэд хөтөлбөрт хамрагдах боломжгүй.
Японы сургууль ямар нэгэн эм авч ирэхийг хориглодог. Та дэлгэрэнгүй мэдээллийг Японы элчин Сайдын Яамны цахим хуудаснаас авна уу.
Мөн 20-с доош насны хүүхэд тамхи татах хууль бус ба Японы хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд хөтөлбөрөөс нэн даруй чөлөөлөхийг анхаарна уу.
Хөтөлбөрийн үнэд доорхи зүйлс багтана. Үүнд:
Өвөл болон намрын хөтөлбөрийн аль аль нь 10 сарын 01-ны өдөр хүртэл бүртгэл авдаг. Харин тэтгэлэгийн сүүлчийн хугацаа 12 сарын 01 хүртэл. Зуны болон хаврын хөтөлбөрийн бүртгэл 03 сарын 15 хүртэл явагддаг. Хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоо гүйцсэн тохиолдолд бүртгэл хугацаанаасаа өмнө хаагдах магадлалтай тул та аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөе.
Насны хязгаар:
Сурагч 2000.04.02- 2002.04.01 өдрийн хооронд төрсөн байх хэрэгтэй . Бүтэн жилээр солицооны хөтөлбөрт хамрагдах сурагч ахлах сургуулиа төгсөх жилдээ хамрагдах боломжгүй.
Хэл: Заавал япон хэлний мэдлэгтэй байх шаардлагагүй.
Сургууль: Хичээл өглөө 08:30-14:30 хүртэл орж, 9,10,11-р ангид суралцана.

- Зочин гэр бүлд байрлах
- Ахлах сургуульд элсэх
- Нислэгийн тасалбар
- 3 өдрийн чиглүүлэх сургалтанд хамрагдах
- YFU байгууллагын ажилчдаас мэдээлэл зөвлөгөө авах
- YFU Япон дах салбараас солилцооны хөтөлбөрийн туршид дэмжлэг авах
- Аялал зугаалга зэрэг багтсан болно.
- Солилцооны сурагч хувийн хэрэглээний зардлийг өөрөө хариуцна. /Сарын хэрэглээнд ¥10,000 хангалттай байдаг/