Хятад улс дахь YFU -ийн солилцооны жил

- Онгоцны буудал дээр буумагц YFU - ийн ажилчид тосон авч олон орны сурагчдыг хүлээн авалтын байрт хүргэнэ. Энд дэлхийн өнцөг булан бүрээс Хятад улсыг сонирхон ирсэн YFU - ийн сурагчид цуглах ба хоорондоо танилцан YFU -ийн зөвлөх багш нарын хамтаар үйл ажиллагаанд оролцдог.
- Үүний дараа зочин гэр бүлийнхээ байрлах хотруу хүргүүлэх ба энэ хотдоо эрчимжүүлсэн хятад хэлний ба соёлын чиг баримжаа олгох сургалтад суудаг.
- Зочин гэр бүлтэй ойролцоох ахлах сургуульдаа сурдаг. Хятад сургуульдаа анх элсэхдээ түвшин тогтоох шалгалт өгдөг бөгөөд энэхүү шалгалтын оноо болон Монгол сургуулийн тодорхойлолтоос хамааран цаашид сурах ангидаа хувиарлагдана.
- Хагас жилийн дараа орон орны сурагчид дахин цуглаж хоттой танилцах аялал хийдэг ба та Хятадын өөр хотуудаар аялаж, түүх, соёлоос суралцаж бусад орны найзуудтайгаа хятад хэлээр илүү сайн ойлголцож дотно найзууд болох боломжтой.
- Хөтөлбөрийн хугацааны төгсгөлд орон орны сурагчид дахин цуглаж сурсан мэдсэнээ хуваалцаж зочин гэр бүл болон найзуудтайгаа хамт мартагдашгүй дурсамжтай өдрийг өнгөрөөж гэртээ харихаас өмнө бие биедээ бэлэг өгч, хаягаа солилцож хамтдаа хөтөлбөр ажилттай дууссанд бие биедээ баяр хүргэж халуун дулаан уур амьсгалтай байдаг.
Хятад гэр бүлийн тухай
Ихэнх Хятад хүмүүсийн хувьд гэр бүл гэдэг амьдралынх нь гол төв байдаг. Гэр бүлийн гишүүд хоорондоо хүчтэй холбоотой байдаг ба хэдэн үеэрээ хамт нэг гэрт амьдарч, хүүхэддээ чанартай боловсрол олгохын тулд эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн байдаг. Эцэг эхийн хайр халамж, гэр бүлийнхээ төлөө гэсэн халуун сэтгэлийг Хятадад очсон хойноо илүүтэй мэдрэх болно. Дундаж амьдралтай, энгийн Хятад гэр бүлийн амьдралын хэв маяг, Хятадын соёлоор бол гэр бүлийн гишүүд гэртээ их цаг өнгөрөөхийг сайшаана. Энэ нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай байлгахтай холбоотой.
Та анх гэр бүлд ирэхдээ зочин шиг байсан бол аажимаар гэр бүлийн нэгэн гишүүн болж хамтдаа хөгжилдөж, зочин гэр бүлийн эцэг эх, ах эгч дүү нартайгаа илүү дотно болдог. Зочин гэр бүл нь сурагчийг гэртээ байгаа мэт байлгахын тулд YFU -ийн сургалтад сууж өөрийн үр хүүхдийн адил хайрлан халамжлах үүрэгтэй.
Сурагч та зохион байгуулагдаж буй семинаруудын үеэр Хятад улсын тухай мэдлэгтэй болох болов ч энгийн гэр бүлийн амтдралд орж ахуй амьдралтай танилцснаар илүү өргөн хүрээний соёлын ялгааг таньж мэдэн, учир шалтгааныг ойлгох болно.

Хятадад сурах бүтэн жил болон хагас жилийн нийт зардал:
Хөтөлбөрийн үнэд багтсан зардлууд
- Хүрэлцэн очсон даруйд зохион байгуулагддаг солилцооны сурагчдад чиг баримжаа олгох 1 өдрийн семинарын зардал
- Орчинтойгоо танилцаж чиг баримжаа авах 3 хоногийн аяллын зардал
- Хятад улсын соёл, уламжлалын тухай хичээл, мөн Хятад хэлний бэлтгэл /Хэлний түвшин тогтоох шалгалтын дүнд үндэслэн ангид хувиарлагдан бусад орноос ирсэн сурагчидтай хамт сурна/
- Хөтөлбөрийн дунд үед зохиогдох олон орны сурагчдын туршлага солилцох 5 хоногийн семинарын зардал
- Ахлах сургуулийн сургалтын төлбөр
- 10 сарын эхнээр Бээжинд хийх 5 хоногийн аялал
- 6 сарын сүүлээр Юунанд хийх 5 хоногийн аялал
- Сурагчид шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл
- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн сурагчийн гэртэй ойр байрладаг, зочин гэр бүлээс гадна сурагчид шаардлагатай үед туслахад бэлэн байх зөвлөх ажилтны зардал
- Хөтөлбөрийн хугацаанд сурагчийн амьдрах гэр бүл, суралцах сургуулийг сонгож зуучлах зардал
- Улс дотор хот хооронд зорчих тээврийн зардал
- Захиргааны зардал /шуудан, утас, факс, цаас/
- Сурагчдыг угтаж авах, үдэхтэй холбоотой зардал
- 2 талын нислэгийн тизийн зардал
- Визний хураамж /Сурагч хүрэлцэн очсон даруйд 30 хоногийн дотор шаардлагатай материалыг бүрдүүлэн оршин суух виз авдаг/
- Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгал
- Гадаад паспорт, хугацаа сунгах
- Гаалийн татвар, илүү тээсэн ачааны үнэ
- Сурагчийн хичээлийн ном, дэвтэр, дүрэмт хувцасны зардал /1 жилд 1000 Yuan орчим/
- Сургуулийн өдрийн хоол /1 сард 660 Yuan орчим/
- Сурагчийн хувийн хэрэглээний мөнгө /1 сард 1200 Yuan орчим/
- Сургууль руугаа ирж очиход шаардлагатай нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөнгөлөлтийн билетийн үнэ
- Хувиараа хийх аяллын зардал
- Даатгалын сангаас олгодоггүй эмнэлгийн үйлчилгээний төлбөр, эмийн зүйл, нүдний шил гэх мэт хувийн хэрэглээний зардал
Хятад улсын тухай
♦ Хүн амынхаа тоогоор дэлхийд нэгд, газар нутгийн хэмжээгээр гуравт ордог. Хятад Улс 14 улс, дөрвөн тэнгистэй хиллэдэг.
♦ Газар нутаг нь бүхэлдээ Ази тивд оршдог дэлхийн хамгийн том улс.
♦ Дэлхийн хоёр дахь том экспортлогч, гурав дахь том импортлогч. Өргөн хэрэглээний барааны хамгийн том үйлдвэрлэгч.
♦ Эдийн засгийн цар хүрээгээрээ дэлхийд гуравт ордог. 1978 оноос хойш эдийн засаг нь 70 дахин өссөн.
♦ Хамгийн том армитай улс. Зэвсэгт хүчнийх нь байнгын албан хаагчдын тоо 2.3 сая. Батлан хамгаалах салбарт зарцуулдаг хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд хоёрт ордог.
♦ Хамгийн том хот нь Шанхай. 20 гаруй сая хүнтэй уг хотыг дорнын Парис гэдэг.
♦ Хан үндэстэн дэлхийн хүн амын 19.73 хувийг эзэлдэг. Дэлхийн хүн амын 24 хувь хятадаар ярьдаг.
♦ Хамгийн эртний соёл иргэншлийн нэг Хятад зургаан мянганы түүхтэй бөгөөд хятад үндэстэн нийтийн тооллын өмнөх 221 онд анх нэгдсэн.
♦ Өнөө ч хэрэглэгдэж буй эртний бичиг үсгээс хятад ханз хамгийн олон жилийн түүхтэй.
♦ 655 мянган хүний аминд хүрсэн Таншанийн газар хөдлөлт XX зууны хамгийн гамшигт газар хөдлөлт гэгддэг.
♦ Коммунист засаглалтай таван улсын нэг.
♦ Швед Улс БНХАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны анхны улс.
♦ Байгалийн хамгийн олон бүстэй, амьтан, ургамлын хамгийн олон зүйлтэй 17 орны нэг.
♦ Хамгийн олон жуулчин хүлээж авдаг дөрөв дэх улс. Тус улсыг жилд 46 сая хүн зорьдог.
♦ Дэлхийн хамгийн бохир 30 хотын 20 нь тус улсынх.
♦ Шинжлэх ухаан, танин мэдэхүйн судалгаа, туршилтад хамгийн их мөнгө зарцуулдаг хоёр дахь улс.
♦ Гар утас хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тус улсын 700 сая иргэн гар утастай.
♦ Нийтийн тооллын өмнөх 2000 оны үед эртний хятадууд мөхөөлдөсийг бүтээсэн. Орчин цагийн хөлбөмбөг мөн эртний Хятадад үүссэн гэдэг.
♦ Нийтийн тооллын өмнөх 2600-гаад оноос хойш мөрдөгдөж буй Хятадын билгийн буюу сарны тоолол өнөө ч ашиглагдаж буй дэлхийн хамгийн эртний хуанли.
♦ Цаас, луужин, дарь, хэвлэх ухааныг Хятадын дөрвөн их нээлт гэдэг.