Франц улсад "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдах
Урлаг соёл, хэл, уран барилга, шашин шүтлэг, хоолны соёл, загвар, бизнес, технологи, аж үйлдвэр төдийгүй нутаг орны үзэсгэлэнт байдал зэргийг Францын хойд зүгээc өмнөд рүү явах нэгхэн өдрийн аялалд үзэх боломжтой боловч үнэндээ тэндхийн хүмүүс болон соёлын тухай мэдэгдэхүүнтэй болж ойлгоход ихээхэн хугацааг зарцуулдаг билээ.
Эрдэм шинжилгээний хүрээлэн
Францад байх нэг жил эсвэл хагас жилийн хөтөлбөрт хамрагдах хугацаанд сургуульд суралцахын хажуугаар Францын өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн амьдралын туршлагыг мэдэж авах боломжтой. Францын дунд сургуулийн боловсролын бүтэц коллеж, лицей (бусад улсын дунд болон ахлах сургуультай төстэй) гэх түвшинд хуваагдах ба эдгээр нь Европ-ын хамгийн сайн сургуулиудийн тоонд ордог байна.
Сургуулийн хувьд
Франц улсад таны хичээл лицей (ахлах сургууль)-д орох болно. Та дараах хичээлүүдэд заавал суух шаардлагатай. Түүх, тоо болон гадаад хэл. Энэхүү хичээлүүд нь Франц хэл дээр орно. Хэрэв та хоёр дахь жилдээ сурч байгаа бол уран зохиол, нийгмийн ухаан болон байгалийн ухааны хичээлээс сонгон суралцах боломжтой юм. Франц дахь сургууль бүр таниас маш их хичээл зүтгэл шаардаж таныг сорих болно шүү. Тэд сурагчдаа маш олон зүйл цээжлэхийг шаарддаг бөгөөд та сургууль дээрээ оройны 5-6 цагийн хооронд байх болно. Тийм учраас энэ бүхэнд бэлэн байгаарай.
Хичэээлээс гадуурх хөтөлбөрүүд
Ихэнх Франц сургуулиуд хичээлээс гадуурх хөтөлбөрүүдийг санал болгодоггүй. Гэсэн ч маш олон сурагчид залуучуудын нийгэмлэгт, спортын болон урлагийн сургалтуудад хамрагдсан байдаг.
Чиглүүлэх сургалт
Сургуульд орох хүсэлт гаргасан бүх сурагчид 7-р сарын дундуур болдог 3 хоногийн арга хэмжээнд хамрагдах юм. Энэ нь таны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд хилийн чанадад амьдрахад бэлтгэх арга хэмжээ байдаг. Нэг жил болон хагас жилийн хугацаатай хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид 5 эсвэл 6 сард болох 1 өдрийн чиглүүлэх сургалтанд хамрагдана. Та Франц-д газардмагц таны сургуулиас хүмүүс төлөөлөн ирж тосох бөгөөд Франц дахь амьдралд дасахад тань туслах болно. Таны шинэ гэр бүл хувь хүний өсөлт, хөгжлийг мэдэрхэд мөн гайхалтай үр бүтээлтэй цагийг хэрхэн өнгөрүүлэхэд туслах аж. Таны буцах цаг болоход бусадтайгаа цагийг хэрхэн өнгөрүүлсэн мөн юу сурж мэдсэн талаараа хуваалцан эх нутаг руугаа буцах бэлтгэлээ хийх хэрэгтэй болно.
Бусад
Бид Франц улс дахь хөтөлбөрт хүсэлт гаргаж буй сурагчдаас нэмэлт бичиг баримтын хүсэлтэнд зочин гэр бүлдээ франц хэлээр захидал мэдүүлэхийг хүсдэг. Сурагчид нь элсэлтийн зөвлөхөөр дамжуулан хэд хэдэн францын тодорхой зүйлсийг мэдүүлэх хэрэгтэй болдог. Эдгээр зүйлс нь зорчих болон зочин гэр бүл, гэрээний мэдээлэл юм. Бид мөн визний шаардлагаар паспортны эхний хуудасны өнгөт хувилбарыг шаардах болно.
Хөтөлбөрийн үнэд багтсан зардлууд
Хөтөлбөрийн зардалд хувийн зарцуулах мөнгө хамаарахгүй. YFU Францын үнэлж байгаагаар хөтөлбөрийн явцад сар бүр ойролцоогоор 175 евроог зарцуулна гэж тооцсон.
Хөтөлбөрт бүртгүүлэх хугацаа
Өвлийн (1 сард нисэх) хөтөлбөрт бүртгэх эцсийн хугацаа жил бүрийн 5-р сарын 1.
намрын (8 сард нисэх) хөтөлбөрт бүртгэх эцсийн хугацаа жил бүрийн 2-р сарын 1.
Хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоо гүйцсэн тохиолдолд бүртгэл хугацаанаасаа өмнө хаагдах магадлалтай тул та аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөе.
Насны хязгаар
15-18
Хэл
Францруу солилцооны хөтөлбөрт хамрагдах сурагч нь Франц хэлний мэдлэгээ ахиулахыг зөвлөж байна. Сурагчид өөрийн хүлээж авч буй гэр бүлдээ франц хэлээр захидал бичдэг.
Зочин гэр бүл
Францыг зорьсон сурагчид маань ихэвчлэн улсынхаа жижиг хотуудад (2000-10,000 хүн) эсвэл жижиг газар нутагтай хотуудад (10,000-125,000) байршдаг. Сурагчид Парис эсвэл өөр том хотуудад байх нь ховор байдаг.
Сургууль
Сурагчид сургуульдаа 9-р сараас 6-р сарын хооронд өглөө 8:00 – 17; 18:00 цаг хүртэл хичээллэнэ.

- Зочин гэр бүлд байрлах
- Ахлах сургуульд элсэх
- Нислэгийн зардал
- Орон нутгийн ба олон улсын аялал
- Явахаас өмнөх болон дараах чиг баримжаа олгох сургалт
- YFU-гаас бэлтгэсэн урьдчилсан хөтөлбөр
Хөтөлбөрийн зардалд хувийн зарцуулах мөнгө хамаарахгүй. YFU Францын үнэлж байгаагаар хөтөлбөрийн явцад сар бүр ойролцоогоор 175 евроог зарцуулна гэж тооцсон.
Хөтөлбөрт бүртгүүлэх хугацаа
Өвлийн (1 сард нисэх) хөтөлбөрт бүртгэх эцсийн хугацаа жил бүрийн 5-р сарын 1.
намрын (8 сард нисэх) хөтөлбөрт бүртгэх эцсийн хугацаа жил бүрийн 2-р сарын 1.
Хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоо гүйцсэн тохиолдолд бүртгэл хугацаанаасаа өмнө хаагдах магадлалтай тул та аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөе.
Насны хязгаар
15-18
Хэл
Францруу солилцооны хөтөлбөрт хамрагдах сурагч нь Франц хэлний мэдлэгээ ахиулахыг зөвлөж байна. Сурагчид өөрийн хүлээж авч буй гэр бүлдээ франц хэлээр захидал бичдэг.
Зочин гэр бүл
Францыг зорьсон сурагчид маань ихэвчлэн улсынхаа жижиг хотуудад (2000-10,000 хүн) эсвэл жижиг газар нутагтай хотуудад (10,000-125,000) байршдаг. Сурагчид Парис эсвэл өөр том хотуудад байх нь ховор байдаг.
Сургууль
Сурагчид сургуульдаа 9-р сараас 6-р сарын хооронд өглөө 8:00 – 17; 18:00 цаг хүртэл хичээллэнэ.
YFU таныг Франц улсад байх бүхий л хугацаанд холбоотой байж хөтөлбөрийн турш анхаарал тавин ажиллах болно.
Сурагчид онгоцны буудал дээр буухад YFU -ийн ажилчид тосч аван чиг баримжаа олгох 4 хоногийн Семинарт хүргэдэг ба энэхүү Семинарт орон орноос ирсэн сурагчид хоорондоо танилцаж, шинэ найз нөхөдтэй болж, дуулж бүжиглэж тоглож өөр өөрсдийн орноо сурталчилж, сонирхолтой мэдээлэл солилцдог. Энэхүү арга хэмжээний зорилго нь Франц улсын ЕБС, түүний дүрэм, зочин айлдаа хэрхэн цагийн хуваарь мөрдөж сурах, хичээлийн агуулга, шалгалт, мөн хэрхэн суралцах талаар зааварчилгаа өгөхөд оршино. Семинар дуусахад ажилчид хүүхдүүдийг тус тусын зочин айлд нь хүргэх галт тэргэнд суулгах ба зочин гэр бүл нь тосч авдаг. Муж бүрт сурагчдыг хариуцсан туршлагатай зөвлөх ажилладаг бөгөөд 2 сар тутам сурагчтай уулзаж ярилцаж, шаардлагатай үед хэрэгтэй мэдээллийг өгч асуудлыг шийдэхэд тусладаг. |
Хөтөлбөрийн үйл явц
- YFU Монголд бүртгүүлж ярилцлаганд орох /Монгол хэлээр/
- Анкет бөглөх /Франц эсвэл Англи хэлээр/
- Шаардлагатай бол хэлний курст суух
- Бие даах болон чиг баримжаа олгох бэлтгэл семинарт хамрагдах
- Өмнө нь YFU-ийн хөтөлбөрт хамрагдаж байсан хүмүүстэй танилцах уулзалт /зөвлөгөө авах/
- Элчинд орох
- Нисэх
- Франц улсад очоод 4 хоногийн чиг баримжаа олгох олон улсын сурагчидтай хамт бэлтгэл семинарт хамрагдах
- Зочин айлдаа амьдарч, Францийн энгийн ЕБС-д үе тэнгийнхний хамт 1 жил хүртэлх хугацаанд суралцах
- Жилийн дунд үе болон төгсгөлийн үеэр 2 семинарт тус тус хамрагдана. Ийнхүү Франц улсад жилийн турш суралцахдаа 3 удаагийн семинарт оролцож бусад орнуудаас ирсэн YFU-ийн сурагчидтай танилцан үйл ажиллагаанд оролцох
- Хөтөлбөрийн хугацаа дуусмагц Монголд ирээд юу сурч мэдсэн тухайгаа дүгнэх ярилцах семинар
- Сайн дурын үндсэн дээр дүү нартаа зөвлөгөө өгч, өөрийн туршлагаас хуваалцах
Зочин гэр бүл бол 1 жилийн турш сурагчийг өөрийн гэртээ амьдруулж, хамтдаа хооллож халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн үр хүүхдийн адил хайрлан халамжлах үүрэгтэй сайн дурын гэр бүл юм. Эдгээр гэр бүлийг YFU -ийн олон улсын стандартыг баримтлан сонгодог ба гол зорилго нь өөрийн орны соёл заншлыг өдөр тутмын ахуй амьдралаараа өөр орны хүүхдэд ойлгуулж, өөрийнхөө хүүхдүүдэд мөн адил соёлын ялгааг таньж мэдүүлэх юм. Түүнчлэн сайн дурын гэр бүлд ямар нэгэн төлбөр төлдөггүй бөгөөд байр, хоолны зардлыг бүгдийг нь зочин айл хариуцдаг тул YFU -ийн үйл ажиллагаанд сайн дурын зочин айлууд маш чухал үүрэгтэй. Очиж буй сурагч ч бас тэднийг эцэг эхийн адил хайрлаж, хамтдаа үйл ажиллагаанд оролцож, чин сэтгэлээсээ хандаж Монгол орны тухай тэдэнд мэдээлэл өгч маш олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээдэг. Сурагчдын эцэг эхийн хувьд Монголоос онлайнаар холбогдож хүүхэдтэйгээ, зочин айлтай нь холбоотой байх боломжтой. |
Франц улсад сурах бүтэн жил болон хагас жилийн нийт зардал:
Франц |
Хугацаа |
Төлбөр |
Эхлэх |
Дуусах |
Бүртгэл дуусах хугацаа |
Намрын бүтэн жилийн хөтөлбөр |
11 сар |
7000 евро |
2018.08.30 |
2019.07.07 |
2018.02.01 дууссан |
Намрын хагас жилийн хөтөлбөр |
6 сар |
6850 евро |
2018.08.30 |
2019.01.27 |
2018.02.01 дууссан |
Өвлийн хагас жилийн хөтөлбөр |
6 сар |
6850 евро |
2019.01.06 |
2019.07.07 |
2018.05.01 |
Намрын бүтэн жилийн хөтөлбөр |
11 сар |
7200 евро |
2019.08.30 |
2020.07.07 |
2019.02.01 |
Намрын хагас жилийн хөтөлбөр |
6 сар |
7050 евро |
2019.08.30 |
2020.01.27 |
2019.02.01 |
Хөтөлбөрийн үнэд багтсан зардлууд
- Хүрэлцэн очсон даруйд зохион байгуулагддаг солилцооны сурагчдад чиг баримжаа олгох 4 өдрийн семинарын зардал
- Хөтөлбөрийн дунд үед зохиогдох олон орны сурагчдын туршлага солилцох семинарын зардал
- Хөтөлбөрийн төгсгөлд зохиогдох олон орны сурагчдын туршлага солилцох семинарын зардал
- Сурагчид шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл
- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн сурагчийн гэртэй ойр байрладаг, зочин гэр бүлээс гадна сурагчид шаардлагатай үед туслахад бэлэн байх зөвлөх ажилтны зардал
- Хөтөлбөрийн хугацаанд сурагчийн амьдрах гэр бүл, суралцах сургуулийг сонгож зуучлах зардал
- Улс дотор хот хооронд зорчих тээврийн зардал
- Захиргааны зардал /шуудан, утас, факс, цаас/
- Сурагчдыг угтаж авах, үдэхтэй холбоотой зардал
- 2 талын нислэгийн тизийн зардал
- Виз авахтай холбоотой зардал
- Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгал
- Гадаад паспорт
- Гаалийн татвар, илүү тээсэн ачааны үнэ
- Сурагчийн хичээлийн ном, дэвтэр
- Сурагчийн хувийн хэрэглээний мөнгө /1 сард 175 Евро орчим/
- Сургууль руугаа ирж очиход шаардлагатай нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөнгөлөлтийн билетийн үнэ /1 жилд 250 орчим Евро/
- Хувиараа хийх аяллын зардал
- Даатгалын сангаас олгодоггүй эмнэлгийн үйлчилгээний төлбөр, эмийн зүйл, нүдний шил гэх мэт хувийн хэрэглээний зардал