Турк улсын "Сурагч солилцоо" хөтөлбөрийн тухай
Турк улс нь дэлxийн аялал жуулчлалын томооxон төлөөлөл улсын нэг ба ази европыг холбосон гүүр, лалын шашны гайxамшигт уран барилга жами буюу сүм, далай дагасан усан замын хөгжил, олон зуун дамнасан хоол ба хувцасны соёл тэдгээрийн өвөрмөц зан заншил, уламжлалт амьдралын хэв маяг, шашин төрийг хослуулан улсаа хөгжүүлж буй үйл явц гээд тоолж барамгүй олон зүйлсийг та тэнд солилцооны сурагч болоx хугацаандаа харч суралцаж болоx билээ.
Хөтөлбөрийн үйл явц
- YFU Монголд бүртгүүлж ярилцлаганд орох /Турк эсвэл Монгол хэлээр/
- Анкет бөглөх /Англи хэлээр/
- Шаардлагатай бол хэлний курст суух
- Бие даах болон чиг баримжаа олгох бэлтгэл семинарт хамрагдах
- Өмнө нь YFU-ийн хөтөлбөрт хамрагдаж байсан хүмүүстэй танилцах уулзалт /зөвлөгөө авах/
- Зочин гэр бүл болон сургуулийн тухай мэдээлэл хүлээн авах
- Элчинд виз мэдүүлэх /Монгол хэлээр/
- Нисэх
- Туркд очоод 7 хоногийн чиг баримжаа олгох олон улсын сурагчидтай хамт бэлтгэл семинарт хамрагдах
- Зочин айлдаа амьдарч, Турк улсын энгийн ЕБС-д үе тэнгийнхний хамт 1 жил хүртэлх хугацаанд суралцах
- Жилийн дунд үе болон төгсгөлийн үеэр 2 семинарт тус тус хамрагдана. Ийнхүү Туркд жилийн турш суралцахдаа 3 удаагийн семинарт оролцож бусад орнуудаас ирсэн YFU-ийн сурагчидтай танилцан үйл ажиллагаанд оролцох
- Хөтөлбөрийн хугацаа дуусмагц Монголд ирээд юу сурч мэдсэн тухайгаа дүгнэх ярилцах семинар
- Сайн дурын үндсэн дээр дүү нартаа зөвлөгөө өгч, өөрийн туршлагаас хуваалцах
Сурагчид онгоцны буудал дээр буухад YFU -ийн ажилчид тосч аван Ankaraд байрлах Семинарын байрт хүргэдэг ба энэхүү Семинарт орон орноос ирсэн сурагчид хоорондоо танилцаж, шинэ найз нөхөдтэй болж, дуулж бүжиглэж тоглож өөр өөрсдийн орноо сурталчилж, сонирхолтой мэдээлэл солилцдог. Энэхүү арга хэмжээний зорилго нь Герман сургууль, түүний дүрэм, зочин айлдаа хэрхэн цагийн хуваарь мөрдөж сурах, хичээлийн агуулга, шалгалт, мөн хэрхэн суралцах талаар зааварчилгаа өгөхөд оршино. Семинар дуусахад ажилчид хүүхдүүдийг тус тусын зочин айлд нь хүргэх галт тэргэнд суулгах ба зочин гэр бүл нь тосч авдаг. Муж бүрт сурагчдыг хариуцсан туршлагатай зөвлөх ажилладаг бөгөөд 2 сар тутам сурагчтай уулзаж ярилцаж, шаардлагатай үед хэрэгтэй мэдээллийг өгч асуудлыг шийдэхэд тусладаг.
Зочин гэр бүл
Зочин гэр бүл бол 1 жилийн турш сурагчийг өөрийн гэртээ амьдруулж, хамтдаа хооллож халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн үр хүүхдийн адил хайрлан халамжлах үүрэгтэй сайн дурын гэр бүл юм. Эдгээр гэр бүлийг YFU -ийн олон улсын стандартыг баримтлан сонгодог ба гол зорилго нь өөрийн орны соёл заншлыг өдөр тутмын ахуй амьдралаараа өөр орны хүүхдэд ойлгуулж, өөрийнхөө хүүхдүүдэд мөн адил соёлын ялгааг таньж мэдүүлэх юм. Түүнчлэн сайн дурын гэр бүлд ямар нэгэн төлбөр төлдөггүй бөгөөд байр, хоолны зардлыг бүгдийг нь зочин айл хариуцдаг тул YFU -ийн үйл ажиллагаанд сайн дурын зочин айлууд маш чухал үүрэгтэй. Очиж буй сурагч ч бас тэднийг эцэг эхийн адил хайрлаж, хамтдаа үйл ажиллагаанд оролцож, чин сэтгэлээсээ хандаж Монгол орны тухай тэдэнд мэдээлэл өгч маш олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээдэг. Сурагчдын эцэг эхийн хувьд Монголоос онлайнаар холбогдож хүүхэдтэйгээ, зочин айлтай нь холбоотой байх боломжтой.
Сургуулийн амьдрал
Солилцооны хөтөлбөрийн үеэр та бусад Турк өсвөр насны хүүхдүүдийн адил сургуульд явах болно. Сургуулиас нь хамааран та өглөөнөөс өдрийн цайны цаг хүртэл эсвэл үдээс хойш хүртэл ч хичээлтэй байж болно. Зарим сургуулиуд нэмэлтээр спортын эсвэл чөлөөт цагаа өнгөрөөх арга хэмжээнүүдийг санал болгодог. Сургууль бол найз нөхөдтэй болох, хэлнийхээ ур чадварыг сайжруулах хамгийн тохиромжтой газар. Сурагчийн нас, хэлний мэдлэг, дүнгийн үзүүлэлт гэх мэтээс шалтгаалан ангид хуваарилдаг.
Чөлөөт цаг
Ихэнхи Турк залуучууд чөлөөт цагаа клубд спортоор хичээллэж, хөгжим тоглож өнгөрөөдөг. Мэдээж хэрэг өсвөр насны залуучууд нь найзуудтайгаа уулзаж, кино үзэн, кафед сууж, бүжгэнд явцгаадаг.
Та болон YFU
YFU таныг Турк улсад оршин байх бүхий л хугацаанд холбоотой байж жилийн турш анхаарал тавин ажилладаг. Зочин айл болон танд тусгайлсан зөвлөх асрагч томилогдон ажиллах болно. Тэрхүү бэлтгэгдсэн сайн дурын зөвлөх ажилтан нь сурагч тантай тогтмол уузаж, асуудлыг тань шийдвэрлэхэд тусалж хөтөлбөрийн хугацааг илүү үр дүнтэй байлгах тэл дээр дэмжин ажилладаг. Эдгээр зөвлөхүүд өмнө өөрсдөө солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан тул сурагч таныг ойлгох тал дээр мэдрэмжтэй байдаг.