YFU MONGOLIA

  • Нүүр
  • YFU гэж юу вэ?
    • YFU - гийн түүх
    • YFU - гийн зорилго
    • Бидний тухай
  • Сурагч солилцоо
    • Улсууд
  • Зочин гэр бүл
  • Volunteer
  • Тэтгэлэг
  • Асуулт Хариулт
  • Холбоо барих
  • Нүүр
  • YFU гэж юу вэ?
    • YFU - гийн түүх
    • YFU - гийн зорилго
    • Бидний тухай
  • Сурагч солилцоо
    • Улсууд
  • Зочин гэр бүл
  • Volunteer
  • Тэтгэлэг
  • Асуулт Хариулт
  • Холбоо барих

WELCOME TO ARGENTINA!

Аргентина улсын "Сурагч солилцоо" хөтөлбөрийн тухай


​Аргентин улс бол Испани хэлээр ярьдаг Латин Америкийн онцгой нэгэн улс билээ. Аргентина улсын тухайн Монгол хүүхдүүд сайн ойлголт байдаггүй болов ч хөл бөмбөгийн хорхойтнууд, танго бүжигт дурлагсдын мөнхийн ярианы сэдэв Аргентина улсын түүх, соёл, хүмүүс, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах сонирхолдоо хөтлөгдсөн сониучхан сурагчиддаа зориулан нэг жил хүртэлх хугацаанд "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байна.

​Хичээлээс гадуурх сургалт: Спорт, компьютер, урлагийн ангид суралцах боломжтой.

Picture
Picture
Чиг баримжаа олгох семинар
Нисэхээс өмнө 3 хоногийн танилцуулганд суух бөгөөд 7-р сарын дундуур нисдэг. Хөтөлбөрийн энэ хэсэг нь гадаадад ​​явах туршлага хуримтлуулах, өөрийгөө  бэлдэх зорилготой.  Нэг жил болон хагас жилийн хугацаатай хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид 5 эсвэл 6 сард болох 1 өдрийн чиглүүлэх сургалтанд хамрагдана. Харин очсоныхоо дараа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн YFU-гийн сурагчидтай хамт дахин сургалтанд  сууна. Энэхүү чиглүүлэг нь сурагчдыг гадаад улсад сурахад туслах хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа юм. 
Нэмэлт зардал: Сурах бичиг, дүрэмт хувцас, тээврийн зардлыг сурагч өөрөө хариуцна.
Хөтөлбөрийн үнэд багтсан зардлууд
  • Зочин гэр бүлд байрлах
  • Ахлах сургуулийн сургалтын төлбөр (зун сурч байгаа хүүхдүүдэд испани хэлний сургалтын төлбөр)
  • Явахын өмнөх болон очсоны дараах чиг баримжаа олгох сургалтын зардал
Хөтөлбөрт бүртгүүлэх хугацаа
Өвөл болон хавар явах (1 сар-3 сар) хөтөлбөрийн өргөдөл гаргах эцсийн хугацаа нь 10-р сарын 1.Тэтгэлэгт хамрагдах эцсийн хугацаа 12-р сарын 1.
Зун болон намар явах (6 сар-9 сар) хөтөлбөрт бүртгүүлэх эцсийн хугацаа 3-р сарын 15. Хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоо гүйцсэн тохиолдолд бүртгэл хугацаанаасаа өмнө хаагдах магадлалтай тул та аль болох эрт бүртгүүлээрэй.
 Насны заалт
Хаврын элсэлт:
  • 1998.08.31-2002.02.05-ны хооронд төрсөн байх.
Намрын элсэлт:
  • 1999.08.13-2002.08.15 төрсөн байх шаардлагатай.
Хэлний шаардлага 
 Испани хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. /Испани хэлийг заавал сурсан байх ёстойг чухалчилдаг/
Зочин гэр бүл
Сурагчид ихэвчлэн аргентины жижиг хотод байрлах айлд байна. 
Сургууль
Хичээл 3-р сараас 11 сар хүртэл орох ба 7-р сард 2 долоо хоног амардаг.
​
Сургалтын хөтөлбөр
Аргентинд байх хугацаанд та зочин гэр бүлд амьдрах ба гэртэйгээ ойролцоо ахлах сургуульд суралцана.

Сургууль: 
YFU-ийн сурагчид улсын болон хувийн сургуулиудад хамрагддаг. Байрлах айлын хаягаас шалтгаалан сурах сургуулийн нэр, хаяг тодорхой болно. Долоо хоногт 2-3 удаа, 12-15 хичээл суралцана. Та дөрвөн салбараас аль нэгийг нь сонгож болно. Үүнд:
  • Хүмүүнлэг,
  • Шинжлэх ухаан,
  • Бизнес эсвэл техник
Picture

Picture

Хамтрагч байгууллага

Goethe Institut
Alliance Française
​
ABC World Institute

Холбоо барих

Утас: (+976) 86008800
​Email: [email protected]
Picture
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. MВайФЮ ТББ © 2019 он Powered by О.Бат-Эрдэнэ