YFU MONGOLIA

  • Нүүр
  • YFU гэж юу вэ?
    • YFU - гийн түүх
    • YFU - гийн зорилго
    • Бидний тухай
  • Сурагч солилцоо
    • Улсууд
  • Зочин гэр бүл
  • Volunteer
  • Тэтгэлэг
  • Асуулт Хариулт
  • Холбоо барих
  • Нүүр
  • YFU гэж юу вэ?
    • YFU - гийн түүх
    • YFU - гийн зорилго
    • Бидний тухай
  • Сурагч солилцоо
    • Улсууд
  • Зочин гэр бүл
  • Volunteer
  • Тэтгэлэг
  • Асуулт Хариулт
  • Холбоо барих

WELCOME TO AZERBAIJAN

Азербайжан улсын "Сурагч солилцоо" хөтөлбөрийн тухай

Picture
Азербайжан улсад “Шөнө мөнгө ба талхыг бүү зээлдүүл” гэсэн хэллэг бий. Тус улс нь үүнтэй адил сонирхолтой өв соёл, ардын аман зохиолоор баялаг. Азербайжан улс дахь YFU-ийн сурагч болсноор олон сонирхолтой зүйлсийг олж мэдэх болно.
Хичээлийн хөтөлбөр
Азербайжан дахь YFU-ийн сурагч тэндхийн гэр бүлтэй хамт амьдарч сургуульд нь суралцах болно. Хөтөлбөрт дараах зүйлс багтана.
Сургууль
Сурагчид гимнази эсвэл лицейд суралцана. Азербайжанд сурагчидаасаа ихийг сурч мэднэ гэж найддаг тул шаргуу суралцахад бэлэн байх хэрэгтэй! Сурагчид наснаасаа хамаараад 9-өөс 11 дүгээр ангид суралцана.
Хүлээж авах орчин
Бүх сурагчид Азербайжан улсын нийслэл болох Баку хотод амьдрах болно. Тэнд байх хугацаандаа алдарт “Maiden Tower”-аар зочлоно гэдэгт итгэлтэй байж болно. Мөн 3 сарын 11-нд азербайжанчууд хамгийн их хүлээлттэй Наурызын (“Шинэ жилийн”) баярыг тэмдэглэдэг. Азербайжан дахь хоол хүнс нь ихэвчлэн талх, үр тариа, жимс, ногооноос бүрддэг. Азербайжанчууд жимсийг дан йогуртанд дүрж хөнгөн зууш болгож иддэг. Тэд чавхдасан (таркаманча) ба үлээвэр (зурна, баллана) хөгжмийн зэмсгээрээ алдартай. Оройн хоолны дараа зочидтойгоо хамт хөгжим сонсонгоо цагийг зугаатай өнгөрүүлэх нь элбэг.
Соёлын аялал
Аялалуудын үеэр Азербайжан болон Гүрж улсын төрөл бүрийн газруудаар 1-3 хоног зочилдог. Энэ аяллалуудыг ойролцоогоор  $400-аар (нэмэлт) санал болгож байна. Мөн сурагчдыгаа Узеир Гажибековийн бичсэн анхны мусульман ертөнцийн дуурь болох “Лейли ба Межнун”, Кара Караевийн бичсэн баллет болох “7 Үзэсгэлэн гоо”-г үзэхээр урьж байна.
Чиг баримжаа олгох сургалт
Хагас ба бүтэн жилийн солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа бүх сурагчид 6-р сарын дундуур 3 өдөр зохиогддог “Явахын өмнөх мэдээлэл, чиг баримжаа олгох” сургалтад зайлшгүй суух шаардлагатай. Энэ сургалт нь сурагчдыг гадаадад байх хугацаанд нь бэлтгэдэг хөтөлбөрийн чухал 1 хэсэг юм. 5 эсвэл 6-дугаар сард бүх сурагчид 1 өдрийн орон нутгийн мэдээлэл, чиг баримжаа олгох сургалтад хамрагдана. Бүх сургалтуудын үнэ хөтөлбөрийн төлбөрт багтсан.
Төлбөрт хамаарах зүйлс
  • Хүлээж авсан гэр бүлтэй хамт амьдрах
  • Австрийн орон нутгийн ахлах сургуульд элсэж суралцах
  • Онгоцны буудлаас авах, онгоцны буудал руу хүргэх
  • Орон нутгийн ба олон улсын аялал
  • Явахын өмнө ба очсоны дараа мэдээлэл, чиг баримжаа олгох сургалт
  • YFU-ийн дадлагажсан ажилтнуудын  хөтөлбөрийн өмнө  үзүүлэх  тусламж
  • YFU Азербайжаны бүс нутгийг хариуцсан төлөөлөгчийн хөтөлбөрийн үед  үзүүлэх тусламж
Хөтөлбөрийн төлбөрт хувийн зардал орохгүй. YFU Азербайжан нь сурагчиддаа сард ойролцоогоор $90-г хувийн зардалдаа төлөвлөхийг зөвлөж байна.
Хавсралтын хугацаа
Өвөл болон хавар явах хөтөлбөрүүдийн(1-3 сар) өргөдлийг 10 сарын 1-ний дотор хүлээж авна. Тэтгэлэгт хамрагдах өргөдлийг 12 сарын 1-ний дотор хүлээж авна. Зун болон намар явах хөтөлбөрүүдийн (6-9сар) өргөдлийг 3 сарын 15-ны дотор хүлээж авна. Хөтөлбөрүүд нь заасан хугацаануудаас өмнө дүүрэх боломжтой тул эрт өргөдөл гаргахыг зөвлөж байна.
Насны хязгаарлалт
Сурагчид 01.09.1999-ээс 01.09.2001-ний хооронд төрсөн байх. Насны хязгаарлалтад нийцээгүй сурагчид эсвэл хөтөлбөр эхлэхээс өмнө сургуулиа төгсөх сурагчид харилцан зөвшөөрлийн үндсэн дээр хүлээн зөвшөөрөгдөнө.
Хэл
Азербайжан, турк, орос хэл. Энэ хэлүүдийн алийг нь ч мэдэхгүй сурагчид очсоныхоо дараа суух хэлний сургалтад бүртгүүлж байж хүлээн зөвшөөрөгдөнө. 1 сарын сургалт нь хөтөлбөрийн төлбөрт багтсан.
Hоst  Family (Зочин гэр бүл) – ын байршил
Сурагчид Азербайжан эсвэл Орос хэлээр ярьдаг гэр бүлтэй амьдарч болно. Сурагчид зөвхөн Азербайжан улсын нийслэл болох Баку хотод амьдарна.
Аялал
Аялалуудын үеэр Азербайжан болон Гүрж улсын төрөл бүрийн газруудаар 1-3 хоног зочилно.
 
 

Хамтрагч байгууллага

Goethe Institut
Alliance Française

Холбоо барих

Утас: (+976) 86008800
​Email: office@yfu.mn
Picture
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. MВайФЮ ТББ © 2019 он Powered by О.Бат-Эрдэнэ