Австрали улсын "Сурагч солилцоо" хөтөлбөрийн тухай
Австралийн ахлах сургуульд сурангаа Австрали айлд амьдарч үзэн соёл уламжлалтай танилцах боломжийг Монгол сурагчиддаа олгож байна.
Хөтөлбөрийн үйл явц
Австрали улсруу 15-18 настнууд "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдаж ахлах сургуульд сурдаг. Жил бүрийн 1 сард эсвэл 9 сард нисдэг. Хэдэн сард нисэхээ өөрөө сонгож болно.
|
Сурагчид онгоцны буудал дээр буухад зочин гэр бүл нь халуун дотноор тосон авч гэртээ хүргэдэг. Гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлж Сургуультайгаа танилцснаар хөтөлбөр эхэлнэ.
YFU-ийн товлогдсон хуваарийн дагуу чиг баримжаа олгох бэлтгэл семинарт орон орноос ирсэн сурагчид оролцдог ба семинарын үеэр шинэ найз нөхөдтэй болж, дуулж бүжиглэж тоглож өөр өөрсдийн орноо сурталчилж, сонирхолтой мэдээлэл солилцдог. Энэхүү арга хэмжээний зорилго нь Австралийн сургууль, түүний дүрэм, зочин айлдаа хэрхэн амьдрахад бэлтгэх, хичээлийн агуулга, шалгалт, мөн хэрхэн суралцах талаар зааварчилгаа өгөхөд оршино. Семинар дуусахад ажилчид хүүхдүүдийг тус тусын зочин айлд нь хүргэх галт тэргэнд суулгах ба зочин гэр бүл нь тосч авдаг. Муж бүрт сурагчдыг хариуцсан туршлагатай зөвлөх ажилтан ажилладаг бөгөөд сурагчтай уулзаж ярилцаж, шаардлагатай үед хэрэгтэй мэдээллийг өгч асуудлыг шийдэхэд тусладаг.

Зочин гэр бүл
Зочин гэр бүл бол 1 жилийн турш сурагчийг өөрийн гэртээ амьдруулж, хамтдаа хооллож халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн үр хүүхдийн адил хайрлан халамжлах үүрэгтэй сайн дурын гэр бүл юм. Эдгээр гэр бүлийг YFU -ийн олон улсын стандартыг баримтлан сонгодог ба гол зорилго нь өөрийн орны соёл заншлыг өдөр тутмын ахуй амьдралаараа өөр орны хүүхдэд ойлгуулж, өөрийнхөө хүүхдүүдэд мөн адил соёлын ялгааг таньж мэдүүлэх юм. Түүнчлэн сайн дурын гэр бүлд ямар нэгэн төлбөр төлдөггүй бөгөөд байр, хоолны зардлыг бүгдийг нь зочин айл хариуцдаг тул YFU -ийн үйл ажиллагаанд сайн дурын зочин айлууд маш чухал үүрэгтэй. Очиж буй сурагч ч бас тэднийг эцэг эхийн адил хайрлаж, хамтдаа үйл ажиллагаанд оролцож, чин сэтгэлээсээ хандсанаар маш олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээдэг. Сурагчдын эцэг эхийн хувьд Монголоос онлайнаар холбогдож хүүхэдтэйгээ, зочин айлтай нь холбоотой байх боломжтой. Зочин гэр бүл нь сурагчийн сонирхол, хобби, цаашдын зорилго гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан сонгогддог бөгөөд тухайн гэр бүлийн амьдарч буй газар амьдарна. Энэ нь хот, хотын зах, жижиг тосгон, хөдөө орон нутгуудаар байна. Ихэнх сурагчид жижиг хотод байрладаг.
Сургуулийн амьдрал
Австралид ихэвчлэн хичээл өглөө 9-өөс өдөр 3 цаг хүртэл үргэлжилдэг ба сурагчид бүгд сургуулийн дүрэмт хувцас өмсдөг. Сурагч та Австралид очсон хойноо тэндхийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа ямар чанартай болохыг анзаарна гэдэгт итгэлтэй байна. 2 сараас 12 сарын хооронд улирал болгоны амралтаар хоёр долоо хоног амарна.
Чөлөөт цаг
Австраличууд ихэвчлэн хөл бөмбөг, теннис, усан спортоор хичээллэдэг.

Австрали |
Хугацаа |
Төлбөр |
Эхлэх |
Дуусах |
Бүртгэл дуусах хугацаа |
Намрын бүтэн жилийн хөтөлбөр |
11 сар |
10700$ |
2024.08.30 |
2025.07.07 |
2023.03.10 |
Намрын хагас жилийн хөтөлбөр |
6 сар |
10300$ |
2024.08.30 |
2025.01.27 |
2023.03.10 |
Өвлийн бүтэн жилийн хөтөлбөр |
6 сар |
10300$ |
2024.01.06 |
2024.07.07 |
2023.03.10 |
Хөтөлбөрийн үнэд багтсан зардлууд
Ямар зардлыг сурагч өөрөө хариуцах вэ?
Хэлний шаардлага:
Англи хэлний ELTIS шалгалтын 212 оноо
- Хүрэлцэн очсон даруйд зохион байгуулагддаг солилцооны сурагчдад чиг баримжаа олгох семинарын зардал
- Ахлах сургуулийг сонгохтой холбоотой зардал болон бүртгүүлэх зардал
- Хөтөлбөрийн дунд үед зохиогдох олон орны сурагчдын туршлага солилцох семинарын зардал
- Хөтөлбөрийн төгсгөлд зохиогдох олон орны сурагчдын үдэлтийн уулзалтын зардал
- Сурагчид шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл
- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн сурагчийн гэртэй ойр байрладаг, зочин гэр бүлээс гадна сурагчид шаардлагатай үед туслахад бэлэн байх зөвлөх асрагчийн зардал
- Хөтөлбөрийн хугацаанд сурагчийн амьдрах гэр бүлийг сонгохтой холбоотой зардал
- Дээр дурьдсан семинаруудад оролцохын тулд хот хооронд зорчих тээврийн зардал
- Захиргааны зардал /шуудан, оффисийн зардал/
- Сурагчдыг угтаж авах, үдэхтэй холбоотой зардал
- Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгал /АНУ-ын Dr. Walter GmbH даатгалын компанид даатгуулна/
Ямар зардлыг сурагч өөрөө хариуцах вэ?
- Гадаад паспорт авах зардал
- 2 талын нислэгийн тизийн зардал
- Визний хураамж (одоогоор сургалтын виз онлайнаар мэдүүлэхэд хураамжгүй байна)
- Гаалийн татвар, илүү тээсэн ачааны үнэ
- Сурагчийн хичээлийн ном, дэвтэр
- Сургуулийн төлбөргүй клубүүдээс гадуурх сурагчийн өөрийн сонирхлын клуб, спортын клуб г.м /100-500 AUD/
- Сурагчийн хувийн хэрэглээний мөнгө /1 сард 200 AUD орчим/
- Хувиараа хийх аяллын зардал
- Даатгалын сангаас олгодоггүй эмнэлгийн үйлчилгээний төлбөр, эмийн зүйл, нүдний шил гэх мэт хувийн хэрэглээний зардал
Хэлний шаардлага:
Англи хэлний ELTIS шалгалтын 212 оноо
Чиг баримжаа олгох семинар
Тухайн ээлжээр солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй бүх сурагчид нисэхээс өмнөх Чиг баримжаа олгох бэлтгэл семинарт хамрагдана. Семинар ихэвчлэн 6 дугаар сарын дундуур зохион байгуулагддаг ба хамт Австрали болон бусад улсуудруу нисэх сурагчидаа хооронд нь танилцуулан цаашдаа Австралид хэрхэн амьдарч сурахад нь зориулсан чиг баримжаа олгох зорилготой. Харин Австралид очсны дараа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн YFU-гийн сурагчидтай хамт Чиг баримжаа олгох олон улсын семинарт хамрагдана. Бүх сурагчид өөрсдийн туршлага дээр суурилан гадаад хэл дээр мэдээлэл авах юм. Чухал мэдээлэл Австралид pertussis ханиад үе үе тархдаг учраас YFU сурагчдыг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн гурван жил вакцинжуулалтанд хамрагдахыг санал болгож байгаа. Австралын талаас ч мөн адил бүх сурагчдыг улаан бурхан болон B гепатит буюу элэгний үрэвслийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан байхыг шаардах болсон. |