Даяаршлын эрин үед амьдрах чадвартай, өөрийн болон бусад улс орнуудын түүх, соёлын ялгаа, өөр өөр нийгмийн харилцаанд оролцох, харилцан ойлголцох, бие хүн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготой 14-18 насны өсвөр үеийнхэнд зориулсан Олон улсын соёлын солилцооны "ӨНГӨТ ШИЛ" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ!
"Өнгөт шил"-ийн өнгө болгон нь өөр соёл, хүн, нийгэм, улс орнуудыг илтгэн хүүхдийн ертөнцийг харах өнцгийг өргөжүүлэх, хөгжүүлэх, үзэл бодлоо өөртөө итгэлтэйгээр нээлттэй зөв илэрхийлэх чадвартай ДЭЛХИЙН ИРГЭН болгох зорилготой хөтөлбөр юм. Хүний эрх үүрэг, Эрх тэгш байдал, Ялгаварлан гадуурхал, Соёлын ялгаа, Соёлын шок, Харилцаа, Хүндлэл, Өөрийгөө илэрхийлэх чадвар, Багаар ажиллах, Удирдах чадвар зэргээр хязгаарлагдахгүй бөгөөд Америк, Герман, Англи, Франц, Финланд, Япон зэрэг улсуудын Соёлын солилцоо хөтөлбөрт хэрэгжиж буй өсвөр үеийнхнийг хөгжүүлэх олон улсын эрхтэй цогц хөтөлбөр юм.
Хөтөлбөр эхлэх өдөр: 2023.08.03
Бүртгэл дуусах өдөр: 2023.07.01
Хөтөлбөрийн хугацаа: 1 сар (7 хоногт 1 удаа 3-4 академик цагийн сургалт)
Төлбөр: 369'200₮
Худалдаа хөгжлийн банк 809006112
Хүлээн авагч: МВАЙФЮ холбоо ТББ
Гүйлгээний утга: Сурагчийн о.нэр, утасны дугаар
Хэн хамрагдах вэ?
14-18 насны хүүхэд
Холбоо барих
Утас: 86099087, 86008800
Е-майл: office@yfu.mn